Мигрень (Migraine)
Саша Бүдханд

Саша Бүдханд

Сүүлийн шинэчлэл:
i

Ашиглах заавар:

  1. Үндсэн агуулгыг аль болох бүгдийг товч багтаахыг хичээсэн ба түлхүүр үгсээр бичсэн болно.
  2.    симбол дээр хулганаа аваачихад нэмэлт тайлбар харагдана.
  3.    симбол дээр хулганаа аваачихад тухайн эмийн нэмэлт мэдээллүүд харагдана. 1-0-0 гэсэн товчлол нь өглөө нэг ширхэгээр ууна. Өдөр, орой уухгүй гэсэн утгатай. Товчлол p.o = per os буюу амаар уух, i.v = судсаар хийх, s.c = арьсан доор
  4. Доогуур зураастай эсвэл Bold-р бичсэн хэсэг дээр хулганаа аваачихад тухайн хэсгийн тодорхойлолт гарч ирэх ба цааш унших хэсгийн холбоос гарч ирнэ.

Ашиглах заавар:

  1. Үндсэн агуулгыг аль болох бүгдийг товч багтаахыг хичээсэн ба түлхүүр үгсээр бичсэн болно.
  2.    симбол дээр хулганаа аваачихад нэмэлт тайлбар харагдана.
  3.    симбол дээр хулганаа аваачихад тухайн эмийн нэмэлт мэдээллүүд харагдана.
  4. Доогуур зураастай эсвэл Bold-р бичсэн хэсэг дээр хулганаа аваачихад тухайн хэсгийн тодорхойлолт гарч ирэх ба цааш унших хэсгийн холбоос гарч ирнэ.

Мигрень нь толгой таллан лугшиж өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүдээр илэрдэг, ямар нэгэн органик шалтгаангүй анхдагч толгойн өвдөлт буюу толгойн бие даасан өвдөлтүүдийн нэг хэлбэр юм. 10-30%-д угтвар дохио шинжээр илрэх ба энэ нь 1 цагаас хэтрэхгүй үргэлжилж, бүрэн арилдаг. Мигренийг эмнэлзүйд илэрч буй шинж тэмдэг, өвчний түүх, бодит үзлэг дээр тулгуурлан оношлох ба хоёрдогч толгой өвдөх өвчнүүдээс ялган оношлох нь хамгийн чухал юм.

Эмчилгээг шинж тэмдгийн (abortive) болон урьдчилан сэргийлэх (preventative) гэж ерөнхийд нь ангилж болно. Хөнгөн үеийн эмчилгээнд стеройд бус үрэвслийн эсрэг эм (NSAID) хэрэглэдэг бол, хүнд үед Триптаны уламжлалуудыг түлхүү хэрэглэдэг. Бүх хурц хэлбэрийн үед нэмэлтээр бөөлжилтийн эсрэг прокинетик (Ж.нь: Метоклопрамид) хэрэглэхийг зөвлөдөг.

Хэрэв өвдөлтийн дайрлага 1 сарын хугацаанд 3-аас дээш удаа тохиолдох эсвэл 72 цагаас удаан хугацаанд үргэлжилдэг бол урьдчилан сэргийлэх зорилгоор Бета-хориглогч (β-blocker) хэрэглэх нь үр дүнтэй байдаг.

  • Хамгийн түгээмэл анхдагч толгойн өвдөлтийн хэлбэр
  • Тархалт 2-10% орчим (Хөгжингүй орнуудад харьцангуй өндөр)
  • Хүйс: > (3:1)
  • Насны ялгаа
    • 15-25 насны хооронд ихэвчлэн анх илэрдэг.
    • Хүүхэд өсвөр үе тархалт: 4-5%

Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

Ойролцоо сэдвүүд:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Play Video

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.