Дэд гарчиг
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Ерөнхий мэс засалБактерийн халдварт өвчинЭмгэг төрүүлэгч арьсны өвчнүүд
нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм. Хүндрэлгүй халдвар нь ихэвчлэн арьсны бага зэргийн гэмтлийн дараа грам эерэг эмгэг төрүүлэгчид арьсанд нэвтэрсний улмаас үүсдэг.
Хүнд хэлбэрийн халдвар нь полимикробын шалтгаантай байдаг. Арьс ба зөөлөн эдийн халдвар нь голчлон өвдөлттэй, халуун, улайлттай арьсны гэмтэлээр илэрдэг бөгөөд идээт шингэн хуримтлагдах эсвэл өртсөн эдэд үхжил үүсгэж болдог.
Халуурах зэрэг системийн шинж тэмдгүүд нь ихэвчлэн илүү хүнд халдварыг илтгэдэг. Арьс ба зөөлөн эдийн халдвар үүсэх эрсдэлт хүчин зүйлс нь чихрийн шижин, дархлал хомсдол, архаг хаван зэргүүд юм.
Оношилгоог ихэвчлэн эмнэлзүйд тулгуурлан хийдэг боловч зарим өвчтөнүүдэд багажийн эсвэл лабораторийн шинжилгээ шаардагддаг. Буглаа гэх мэт идээт халдварыг голчлон зүсэлт хийж, буглааг гадагшлуулах замаар эмчилдэг бол идээт бус халдварын үед антибиотик эмчилгээ хийдэг. Зөөлөн эдийн үхжилт халдварын нь нас баралтын түвшин өндөртэй бөгөөд мэс заслын яаралтай тусламж үзүүлж, шархны цэгцлэлт хийх шаардлагатай байдаг.
Арьс ба зөөлөн эдийн идээт бус халдвар
Арьс ба зөөлөн эдийн идээт бус халдварын эмчилгээ
Арьс ба зөөлөн эдийн идээт халдвар
Арьс ба зөөлөн эдийн идээт халдварын эмчилгээ
Зөөлөн эдийн үхжилт халдвар
Арьс ба зөөлөн эдийн халдварын антибиотик эмчилгээ
Ялган оношилгоо
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Түүхий (Impetigo)
Түүхий (Impetigo contagiosa) нь хүүхэд насанд зонхилон тохиолддог өндөр халдвартай арьсны халдварт өвчин бөгөөд стафилококк (Staphylococcus aureus) эсхүл β цус задлагч стрептококкын халдварын улмаас үүсэж, өвөрмөц арьсны тууралтаар илэрдэг өвчин юм.
Үсний фолликел
Үсний уутанцар (Folliculus pili, hair follicle): үс бэхлэгдэх уутанцар бөгөөд тосны булчирхай (glandula sebacea) болон M. arrector pili гөлгөр булчинг агуулна.