Malnutrition
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Тэжээлийн дутлын зэргийг судалгаанд хамрагдсан хүн амын биеийн жингийн стандарт хэлбэлзлэлийн тоон утгаар ихэвчлэн илэрхийлдэг. Өмнө нь хийгдсэн нэг буюу хэд хэдэн хэмжилтийн үзүүлэлт байгаа нөхцөлд хүүхдийн биеийн жин нэмэгдээгүй эсвэл хүүхэд, том хүний жин буурсан байвал энэ нь батлагдвал тэжээлийн дутал болсны үзүүлэлт. Харин зөвхөн нэг удаагийн хэмжилт хийсэн бол энэ нь онош тавих бүрэн үндэслэл болж чадахгүй бөгөөд лабораторийн ба эмнэлзүйн бусад сорилт шинжилгээ хийх шаардлагатай. Жинг тодорхойлох боломжгүй онцгой тохиолдолд эмнэлзүйн үзүүлэлтүүдэд тулгуурлан оношийг тодорхойлж болно.
Хэрэв биеийн жин нь харьцуулалт хийж байгаа хүн амын дунджаас 3 ба түүнээс дээш стандарт хэлбэлзлийн хэмжээгээр бага байвал хүнд хэлбэрийн тэжээлийн дутал байгааг харуулна. Хэрэв биеийн жин нь харьцуулалт хийж байгаа хүн амын дунджаас 2-3 стандарт хазайлтын хэмжээгээр бага байвал тэжээлийн дутлын дунд зэрэглэл, харин 1-2 стандарт хазайлтын хэмжээгээр бага байвал хөнгөн хэлбэрийн гэж үздэг.
Хамаарна (Includes)
ICD-11-тэй харгалзах код