Mental retardation
Тэмдэглэл (Notes)
Оюуны хөгжил удааширах, танин мэдэхүй, хэл яриа, хөдөлгөөн, нийгмийн чадвар зэрэг оюуны хөгжлийн ерөнхий түвшинг илэрхийлдэг чадварууд муу байх эмгэг. Саатал нь сэтгэцийн буюу биеийн ямар нэг эмгэгтэй хамт буюу үгүйгээр тохиолдож болно.
Сэтгэцийн хөгжлийн саатлын зэргийг ихэвчлэн оюун ухааны стандарт сорилоор үнэлнэ. Мөн нийгмийн дасан зохицлыг тодорхойлох шалгууруудыг ашиглаж болно. Эдгээр арга нь оюуны хөгжлийн саатлын зэргийг тодорхойлох боломж олгодог.
Түүнчлэн онош нь оюун ухааны бүхий л байдлын үнэлгээнээс шалтгаална.
Оюун ухааны чадварууд ба нийгмийн дасан зохицол нөхөн сэргээх эмчилгээ, дасгалын үр дүнд сайжирч болох ч маш бага хэмжээгээр өөрчлөгддөг байна.
Оношийг хөгжлийн одоогийн түвшинд тулгуурлаж тавина.
Хэрэв оюуны хомсдолтой хавсарсан бусад эмгэг (ж.нь, аутизм, хөгжпийн бусад эмгэг, эпилепси, зан төрхийн эмгэг буюу биеийн хөгжлийн ноцтой саатал)-ийг тодотгохыг хүсвэл нэмэлт код ашиглана.
Хамаарна (Includes)
Тэмдэглэл (Notes)
[F70-ийн өмнөх дөрвөн тэмдэглэгээт задаргааг хар]
Оюуны коэффициент ойролцоогоор 20-34 (насанд хүрэгчдийн хувьд оюуны хөгжил нь 3-6 настай хүүхдийнхтэй ижил байна гэсэн үг) байна. Үүний улмаас байнгын асрамж халамж шаардана.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код