Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Баруун ба зүүн уушги тус бүр нь дэлбэнүүдээс бүрдэх бөгөөд эдгээр нь агаар дамжуулах үүрэг бүхий гуурсан хоолойнуудтай. Эдгээр гуурсан хоолойн төгсгөлд хийн солилцоо явагддаг цулцангууд байрладаг. Уушгины цулцан нь хялгасан судасны тороор бүрхэгдсэн байх бөгөөд энд хялгасан судас ба цулцангийн хооронд хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийн солилцоо явагдана.
Цулцангаас бусад хэсэг нь сормууслаг намираа хучуур эдээс тогтдог ба эдгээр эсүүд нь уушгийг хамгаалах, цэвэрлэх үүрэгтэй. Харин цулцангууд нь маш нимгэн хучуур эсээр бүрхэгдсэн тул агаарын солилцоо хялгасан судсаар амархан явагдах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.
Уушгины хялгасан судсууд нь цусны бага эргэлтийн тогтолцоонд хамаарна. Энэхүү тогтолцооны дагуу зүрхний баруун ховдлоос хүчилтөрөгчөөр ядмаг цус уушгинд ирж, хүчилтөрөгчөөр баяжсаны дараа зүрхний зүүн тосгуурт хүргэгддэг.
Уушги товч танилцуулга
- Хэлбэр:
- Уушги нь дугуй конус хэлбэртэй
- Эзэлхүүн:
- Баруун уушги: Ойролцоогоор 1.5 литр
- Зүүн уушги: Ойролцоогоор 1.4 литр
- Гадаргуугийн талбай
- Ойролцоогоор 100 м²
- Жин
- Ойролцоогоор 800 грамм
- Гадаргуу ба ирмэг
- Гадаргуу:
- Хавирганы гадаргуу
- Өрцний гадаргуу
- Голтын гадаргуу
- Дэлбэн хоорондын гадаргуу
- Ирмэг:
- Урд ирмэг
- Доод ирмэг
БүтэцБаруун болон зүүн уушги тус бүр хэд хэдэн дэлбэнгүүдээс тогтдог. Дэлбэн бүр нь цаашид үйл ажиллагааны нэгж болох сегментүүдэд хуваагддаг.
Цусан хангамж
Тунгалгын систем ба мэдрэлжүүлэлт
Микроскопийн анатоми
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.