Өвөрмөц дархлаа (Adaptive immune system)
Бие махбодид нэвтэрсэн эмгэг төрүүлэгчид тохирсон өвөрмөц хариу урвал явуулж эмгэг төрүүлэгчийг бие махбодиос зайлуулах, халдвар авсан эсүүдийн апоптозыг өдөөх үйлийг хариуцдаг. Уг эмгэг төрүүлэгч бие махбодид дахин орж ирэх үед богино хугацаанд өргөн хүрээг хамарсан хариу урвал өрнүүлдэг. Ингэхдээ санамжийн эсүүдийг бий болгодог Т ба В лимфоцит, антиген илчлэгч эсүүдээс тогтох дархлааны хамгаалалтын сүүлчийн шугамыг өвөрмөц дархлаа тогтолцоо хэмээн нэрлэдэг.
- Уг дархлаа тогтолцооны өөрийн эд эсийг таних үл довтлох байдал буюу дархлааны тэвчил алдагдах үед өөрийн эд, эсийн эсрэг дархлааны хариу урвалыг өрнүүлж аутоиммуны эмгэгийг үүсгэнэ.
- Төрөлхийн болон олдмол байдлаар дутмагшиж болно. Үүний улмаас эзэн бие халдварт өвчнүүдэд өртөмхий болдог.
Хучуур эсийн хоригийг давсан антигенийг эдийн сэртэнт эс олзлон авдаг бол цусны урсгалд орсон антиген дэлүүний сэртэнт эсэд олзлогддог. Антигенийг олзолж идэвхжсэн сэртэнт эс тунгалгийн зангилаа руу нүүдэллэж тунгалгийн зангилааны Т хамааралт бүсэд ирж байршдаг . Лимфийн зангилааны Т хамааралт бүсэд ирж байрласан сэртэнт эсийн гадаргууд молекултай холбогдсон антиген хам эрчимжүүлэгч молекулын хамт илчлэгддэг.
HLA систем
- Хүний лейкоцитын антиген нь эдийн тохирооны их бүрдэл -ийн уургуудыг кодлодог генийн нийлбэр юм.
- Сэрээ булчирхайд явагдах Т эсийн эерэг болон сөрөг шилэн сонголтод оролцоно. Харийн антиген- бүрдлийг таних чадвартай Т эсүүд эерэг шилэн сонголтод орж цааш сургагддаг бол өөрийн молекулыг танилгүй дархлааны хариу урвал өрнүүлсэн Т эсүүдийг апоптозын замаар үхүүлж аутоиммуны эмгэгээс урьдчилан сэргийлдэг.
- Эмгэг төрөгчид тохирсон дархлааны хариу урвалыг эхлүүлнэ. Антиген илчлэгч эсүүд харийн антиген (эмгэг төрүүлэгч)-г пептид болгон задлаж гадаргуудаа молекултай хамт илчилснээр Т эсүүдийн рецептор танин тухайн эмгэг төрүүлэгчид тохирсон дархлааны хариу урвал эхэлдэг.
Т эс (Т лимфоцит)-ийн биологи
В эс (В лимфоцит)-ийн биологи
Иммуноглобулин
Иммуноглобулин A | IgA
Иммуноглобулин D | IgD
Иммуноглобулин G | IgG
Иммуноглобулин Е | IgE
Иммуноглобулин M | IgM
Дархлааны санамж үүсэх
Дархлааны тэвчил ба аутоиммуны эмгэг
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
MHC
Major histocompatibility complex – Эд нийцлийн гол цогцолбор
Генийн экспресс ба транскрипци (Gene expression and transcription)
Генийн экспресс нь ДНХ-д хадгалагдсан генетикийн мэдээлэл РНХ руу дамжиж, улмаар уураг болон хэрэгжих үйл явц юм. Энэ нь амьд эсийн үйл ажиллагааг тодорхойлдог үндсэн молекулын механизмд тооцогдоно. Энэхүү үйл явц хоёр үндсэн шаттайгаар өрнөдөг. Транскрипц: ДНХ-ийн мэдээлэл мессенжер РНХ (мРНХ)-д хувирна. Үүссэн мРНХ нь тухайн уургийн бүтцийг “загвар” хэлбэрээр хадгална. Трансляци: мРНХ-ийн кодлогдсон мэдээллийг …