Пневмоторакс (Pneumothorax)
Гялтангийн хөндийд (Cavitas pleuralis) агаар хуримтлагдах эмгэгийг пневмоторакс хэмээн нэрлэх ба хуримтлагдсан хийнээс үүдэн гялтангийн хөндийн дотоод сөрөг даралт алдагдаж үүссэн талынхаа уушгийг шалчийлгах (lat.: collabi), хүнд тохиолдолд тухайн талын уушиг бүхэлдээ шалчийн уушгинд хийн солилцоо алдагдсанаар өвчтөнд амьсгалын дутагдал (respiratory failure) үүсэх, улмаар амь нас нь эрсдэж болзошгүй аюултай өвчин юм. Өвчин үүсэх шалтгааныг юун түрүүнд гэмтлийн (traumatic pneumothorax) буюу байна уу гэдгийг тодруулан, хэрэв гэмтлийн бус шалтгаант пневмоторакс байгаа тохиолдолд өөр өвчний (жишээлбэл Birt-Hogg-Dube syndrome, thoracic endometriosis, lymphangioleiomyomatosis) суурин дээр үүссэн буюу хоёрдогч пневмоторакс (Secondary spontaneous pneumothorax SSP) эсхүл анхдагч гэнэт үүссэн пневмоторакс (primary spontaneous pneumothorax PSP) хэмээн тус тус нэрлэн шалтгаанаар нь ангилдаг. Үүнээс гадна өвчин үүсэх хурд болон хүндийн зэргээр нь ердийн пневмоторакс болон хурц пневмоторакс (пневмотораксын амь насанд аюултай хэлбэр) хэмээх хоёр үндсэн хэлбэр байдгийг ойлгох шаардлагатай ба ингэснээр өвчтөндөө яаралтай тусламж үзүүлэх (анхны тусламж, яаралтай цээжний гуурс тавих) эсхүл төлөвлөгөөт эмчилгээ (консерватив буюу мэс заслын бус эмчилгээ эсхүл мэс ажилбар) хийх эсэхээ шийдэх боломжтой болно.
Пневмотораксын үед уушгийг цээжний ханатай эргэн нийлүүлж уушиг эргэн тэлэгдэх нөхцлийг бүрдүүлэх нь эмчилгээний нэн тэргүүний зорилго болдог. Үүний тулд цээжний гуурс (Chest tube) тавих болон тодорхой нөхцлүүдийг харгалзан мэс ажилбар хийх боломжтой. Хурц пневмотораксын үед өвчтний амь насыг аврахад чиглэн эмчилгээ хийх тул яаралтай цээжний гуурс тавиж гялтангийн хөндийд үүссэн хавхлагын механизмын эсрэг арга хэмжээ авах шаардлагатай.
Суурь тодорхойлолтууд
- Пневмоторакс: Гялтангийн хөндийд (Cavitas pleuralis) агаар хуримтлагдах эмгэг
- Гялтангийн хөндий
- Хурц пневмоторакс: Пневмотораксын амь насанд аюултай хэлбэр, Eng.: tension pneumothorax, өөр өөр эх сурвалжууд дээр хурцадмал эсхүл хүчдэлийн пневмоторакс хэмээн орчуулагдсан байдаг. Амьсгал авах үед гэмтсэн уушгинаас гялтангийн хөндийд агаар хуримтлагдан, ингэхдээ гэмтсэн уушгинд хавхлагат механизм үүсч гялтангийн хөндийд орж буй агаар нь амьсгал гаргах үед гялтангийн хөндийгөөс эргэн гадагшлах боломжгүй учир тасралтгүй агаар хуримтлагдан богино хугацаанд амьсгалын дутагдалд хүргэн улмаар эмчилгээ яаралтай хийгдээгүй тохиолдолд өвчтөн нас барна. Дэлгэрэнгүй зургийг оношилгоо хэсгээс харна уу!
Ангилал
- Байрлал/Анатоми:
- Хаалттай пневмоторакс: Гадаад орчинтой шууд холбогдсон буюу гаднаас шууд агаар нэвтэрч орох боломжгүй байх, жишээлбэл эмфиземийн хий агуулсан цэврүү (Subpleural blebs, lat.: Bulla)-ний урагдал
- J93.0Даралтаас аяндаа үүсэх пневмотораксSpontaneous tension pneumothorax
- J93.1Аяндаа үүсэх бусад пневмотораксOther spontaneous pneumothorax
- J93.8Бусад пневмотораксOther pneumothorax
- J93.9Пневмоторакс, тодорхойгүйPneumothorax, unspecified
- J94.2ХемотораксHaemothorax
- J95.8Ажилбарын дараах амьсгалын замын бусад эмгэгOther postprocedural respiratory disorders
- P25.1Перинаталь үед үүссэн пневмоторакс
Тархварзүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношлогоо
Ялган оношлогоо
Бусад пневмотораксын хэлбэрүүд
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Идиопатик
Шалтгаан нь тодорхойгүй (өвчин, эмгэгийн тухайд).
Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)
Үрэвслийн улмаас агаар дамжих жижиг гуурсан хоолойд агаарын урсгал хязгаарлагдах уушгины архаг явцтай өвчин юм. Тамхи татаx нь УАБӨ үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл боловч орчны нөлөө, агаарын бохирдол агаар дамжуулах замын архаг халдвар нөлөөлж болно. Удамшлын α1 антитрипсины дутагдал нь зарим хүмүүст УАБӨ үүсэх эрсдэл хүчин зүйл болдог.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.