Дэд гарчиг
Аторис (Atoris)
KRKA d.d., Novo Mesto
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Аторвастатин (Atorvastatin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 640 төг
- ЭМД хөнгөлөлт
- 192 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 448 төг
Гиперхолестеролеми
- Аторвастатиныг нийт холестерин, холестерин (бага нягттай липопротеин), аполипопротеин В ба триглицеридийн түвшин ихэссэн өвчтөний эмчилгээнд хоолны дэглэм дээр нэмэлт болгон хэрэглэх ба түүнчлэн анхдагч гиперхолестеринеми (удамшлын гетерозигот ба удамшлын бус гиперхолестеринеми), хавсарсан (холимог) гиперлипидемитэй (Фредриксоны IIa ба IIb хэлбэр) өвчтөний холестерин (их нягттай липопротеин)-ы түвшинг ихэсгэх зорилгоор, цусны сийвэн дэх триглицеридийн хэмжээ ихэссэн (Фредриксоны III хэлбэр) үед хоолны дэглэм хангалттай үр нөлөө үзүүлэхгүй байгаа тохиолдолд тус тус хэрэглэнэ.
- Аторвастатиныг мөн удамшлын гомозигот гиперхолестеринемитэй өвчтөнд хоолны дэглэм эсвэл бусад эмийн бус эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа тохиолдолд нийт холестерин болон холестерин БНЛП-ы түвшинг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх
- Зүрх судасны өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй, дислипидемитэй эсвэл дислипидемигүй, зүрхний цус хомсрох өвчний олон тооны эрсдэлт хүчин зүйлтэй (тамхи татах, артерийн гипертензи, чихрийн шижин, Х-ИНЛП-ын (холестерин их нягттай липопротеины) хэмжээ бага) эсвэл зүрхний цус хомсрох өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөнд аторвастатиныг дараах зорилгоор хэрэглэнэ
- Нас баралтгүй зүрхний булчингийн шигдээс ба зүрхний цус хомсрох өвчний үед нас барах эрсдлийг бууруулах
- Цус харвалт үүсэх эрсдлийг бууруулах
- үүсэх эрсдэл ба дахин судасжуулах мэс засал хийлгэх эрсдлийг багасгах
- Зүрхний архаг дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдлийг багасгах
- Зүрхний бах үүсэх эрсдлийг бууруулах
Хүүхдийн хэрэглээ (10-17 насны өвчтөн)
- Аторвастатиныг удамшлын гетерозигот гиперхолестеринемийн өгүүлэмжтэй анхны биений юм нь ирсэн охид болон 10-17 насны хөвгүүдэд нийт холестерин, холестерин БНЛП (бага нягттай липопротеин) аполипопротеин В-ын түвшинг багасгах зорилгоор хоолны дэглэм дээр нэмж хэрэглэнэ. Хэрэв тохирсон туршилтын хоолны дэглэмийн дараа дараах үзүүлэлт байгаа тохиолдолд
- Холестерин-БНЛП-ын түвшин > 190мг/дл байгаа эсвэл
- Холестерин-БНЛП-ын түвшин > 160мг/дл байгаа ба энэ үед:
- Зүрх судасны өвчин эрт үед үүсэхэд удамшлын хувьд өртөмтгий эсвэл
- Тухайн тохиолдолд хүүхдэд 2 эсвэл түүнээс дээш зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл байгаа
- Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Элэгний өвчний идэвхтэй үе шат
- Ийлдсийн трансаминазын агууламж шалтгаан тодорхойгүйгээр тогтвортой ихсэх
- Араг ясны булчингийн өвчин
- Жирэмсэн болон хөхүүл үе
- Элэгний үрэвсэл С-ын эмчилгээнд зориулсан глекапревир/пибрентасвир зэрэг вирусын эсрэг эм хэрэглэж байгаа хүмүүс
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
БНЛП
Бага нягттай липопротейн – Low-density lipoprotein
ИНЛП
Их нягттай липопротейн – High-density lipoprotein
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Артерийн гипертензи (Arterial hypertension)
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт (1 удаагийн ирэлтэнд 2-3 удаагийн хэмжилт хийх), нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 мм МУБ ба диастолын даралт ≥ 80 мм МУБ байх.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Зүрхний архаг дутагдал (Congestive heart failure)
Зүрхний бүтцийн ба/эсвэл үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас зүрхний ховдлын дүүрэлтийн ба шахуургын үйл ажиллагаа алдагдаж, эмнэлзүйд амьсгаадах, уушигны/захын хаван үүсэх, шээсний гарц багасах, ядрах, биед шингэн хуримтлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг цогц хам шинжийг зүрхний архаг дутагдал гэнэ.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.