Нэвтрэх
  • Ципринол 500мг (Ciprinol 500mg)

    500 мг
    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
    Үндсэн үнэ: 940 төг
    ЭМД хөнгөлөлт: 282 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 658 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт
    • Бэлдмэлийг ципрофлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн зарим халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Эмчилгээг эхлэхээс өмнө бичил биетний ципрофлоксацинд тэсвэртэй болсон талаарх байгаа мэдээлэлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Антибиотик хэрэглээний тусгай удирдамжийг анхаарах шаардлагатай.

    Насанд хүрэгсдэд

    • Грам-сөрөг бактериар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар
      • Уушгины архаг явцтай бөглөрөлт өвчний сэдрэл
      • Муковисцидозын үеийн бронх уушгины өвчнүүд ба гуурсан хоолой тэлэгдэх өвчин
      • Уушгины үрэвсэл
    • Дунд чихний архаг явцтай идээт үрэвслийн сэдрэл
    • Дайвар хөндийн архаг үрэвслийн сэдрэл, ялангуяа грам сөрөг бактериар үүсгэгдсэн
    • Давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл
    • Цочмог пиелонефрит
    • Шээс ялгаруулах замын хүндэрсэн халдвар
    • Бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
    • Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн гонококкын гаралтай уретрит, цервицит
    • Ялангуяа Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн орхоэпидидимит
    • Бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчнүүд, Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэнийг оруулаад
    • Бэлгийн замын дээр дурьдсан халдварын үед шалтгаан нь Neisseria gonorrhoae болох нь батлагдсан эсвэл түүнийг сэжиглэж байгаа тохиолдолд тухайн орон нутгийн ципрофлоксацинд тэсвэртэй болсон талаарх мэдээллийг авах нь маш чухал ба лабораторийн шинжилгээн дээр үндэслэж мэдрэг чанарыг нь батална.
    • Ходоод гэдэсний замын халдвар (жишээ нь аялагчдын суулгалт)
    • Хэвлийн доторх халдвар
    • Грам сөрөг бактериар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар
    • Гадна чихний хорт явцтай үрэвсэл
    • Яс ба үений халдвар
    • Бактерийн халдвараар үүсгэгдсэн байх магадлалтай халууралт дагалдсан нейтропенитэй өвчтөний халдварын эмчилгээ
    • Нейтропенитэй өвчтөнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор
    • Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн инвазив халдвараас сэргийлэх
    • Амьсгалын боом (хавьтлын дараах сэргийлэлт ба өвчний эмчилгээ)
    • Уушгины архаг явцтай бөглөрөлт өвчний сэдрэл, чихний архаг явцтай идээт үрэвслийн сэдрэл, дайвар хөндийн архаг явцтай үрэвслийн сэдрэл, давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл зэрэг заалтаар Ципринолыг зөвхөн эдгээр өвчний эмчилгээнд зөвлөдөг бактерийн эсрэг бусад бэлдмэл тохиромжгүй гэж үзсэн тохиолдолд хэрэглэх хэрэгтэй.

    Хүүхэд ба өсвөр насныхан

    • Pseudomonas aeruginosa-р үүсгэгдсэн муковисцидозтой хүүхдийн бронх ба уушгины өвчний сэдрэл
    • Шээсний замын хүндэрсэн халдвар, цочмог пиелонефрит
    • Амьсгалын боом (хавьтлын дараах сэргийлэлт ба өвчний эмчилгээ)

    Ципрофлоксациныг хүүхэд болон өсвөр насныхны хүнд явцтай халдварын эмчилгээнд хэрэглэж болно. Эмчилгээг зөвхөн хүүхэд ба өсвөр насныхны хүнд явцтай халдвар эсвэл уйланхайт хатуурлын эмчилгээний туршлагатай нарийн мэргэжлийн эмч хийж болно.

    Эсрэг заалт
    • Фторхинолинд эсвэл бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг хүмүүс
    • Ципрофлоксацин ба тизанидиныг хамт хэрэглэх

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл