Дэд гарчиг
Ципринол хальсан (Ciprinol)
KRKA d.d., Novo Mesto
- Эмийн хэлбэр
- Аманд задрах шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Олон улсын нэршил
- Ципрофлоксацин (Ciprofloxacin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Бэлдмэлийг ципрофлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн зарим халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Эмчилгээг эхлэхээс өмнө бичил биетний ципрофлоксацинд тэсвэртэй болсон талаарх байгаа мэдээлэлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Антибиотик хэрэглээний тусгай удирдамжийг анхаарах шаардлагатай.
Насанд хүрэгсдэд
- Грам-сөрөг бактериар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар
- Уушгины архаг явцтай бөглөрөлт
- Муковисцидозын үеийн бронх уушгины өвчнүүд ба гуурсан хоолой тэлэгдэх өвчин
- Уушгины үрэвсэл
- Дунд чихний архаг явцтай идээт үрэвслийн сэдрэл
- Дайвар хөндийн архаг үрэвслийн сэдрэл, ялангуяа грам сөрөг бактериар үүсгэгдсэн
- Давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл
- Цочмог пиелонефрит
- Шээс ялгаруулах замын хүндэрсэн халдвар
- Бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
- Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн гонококкын гаралтай уретрит, цервицит
- Ялангуяа Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн орхоэпидидимит
- Бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчнүүд, Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэнийг оруулаад
- Бэлгийн замын дээр дурьдсан халдварын үед шалтгаан нь Neisseria gonorrhoae болох нь батлагдсан эсвэл түүнийг сэжиглэж байгаа тохиолдолд тухайн орон нутгийн ципрофлоксацинд тэсвэртэй болсон талаарх мэдээллийг авах нь маш чухал ба лабораторийн шинжилгээн дээр үндэслэж мэдрэг чанарыг нь батална.
- Ходоод гэдэсний замын халдвар (жишээ нь аялагчдын суулгалт)
- Хэвлийн доторх халдвар
- Грам сөрөг бактериар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар
- Гадна чихний хорт явцтай үрэвсэл
- Яс ба үений халдвар
- Бактерийн халдвараар үүсгэгдсэн байх магадлалтай халууралт дагалдсан нейтропенитэй өвчтөний халдварын эмчилгээ
- Нейтропенитэй өвчтөнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор
- Neisseria gonorrhoae-р үүсгэгдсэн халдвараас сэргийлэх
- Амьсгалын боом (хавьтлын дараах сэргийлэлт ба өвчний эмчилгээ)
- Уушгины архаг явцтай бөглөрөлт өвчний сэдрэл, чихний архаг явцтай идээт үрэвслийн сэдрэл, дайвар хөндийн архаг явцтай үрэвслийн сэдрэл, давсагны хүндрээгүй цочмог үрэвсэл зэрэг заалтаар Ципринолыг зөвхөн эдгээр өвчний эмчилгээнд зөвлөдөг бактерийн эсрэг бусад бэлдмэл тохиромжгүй гэж үзсэн тохиолдолд хэрэглэх хэрэгтэй.
Хүүхэд ба өсвөр насныхан
- Pseudomonas aeruginosa-р үүсгэгдсэн муковисцидозтой хүүхдийн бронх ба уушгины өвчний сэдрэл
- Шээсний замын хүндэрсэн халдвар, цочмог пиелонефрит
- Амьсгалын боом (хавьтлын дараах сэргийлэлт ба өвчний эмчилгээ)
Ципрофлоксациныг хүүхэд болон өсвөр насныхны хүнд явцтай халдварын эмчилгээнд хэрэглэж болно. Эмчилгээг зөвхөн хүүхэд ба өсвөр насныхны хүнд явцтай халдвар эсвэл уйланхайт хатуурлын эмчилгээний туршлагатай нарийн мэргэжлийн эмч хийж болно.
- Фторхинолинд эсвэл бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Ципрофлоксацин ба тизанидиныг хамт хэрэглэх
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Өвчний сэдрэл
Архаг өвчний шинж тэмдэг дахин илрэх, хүндрэх буюу намжмал үеэс шинж тэмдэгтэй үед шилжихийг өвчний сэдрэл (exacerbation) гэнэ.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.