Фебуксостат (Febuxostat)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- M04AA03
- Фармакологийн ангилал
- M04AA · Шээсний хүчлийн үүсэлтийг дарангуйлах бэлдмэл
- Эмчилгээний бүлэг
- M04 · Тулайн эсрэг эм
- Шээсний хүчлийг архаг бууруулахад хэрэглэнэ, цочмог тулайн өвдөлтийг шууд намдаахгүй.
- Эхлэхэд тулай сэдэрч болох тул урьдчилан сэргийлэх эм хавсаргана.
- эсвэл меркаптопуринтай хавсрахгүй. Зүрх судасны түүхийг үнэлнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа хөнгөн эсвэл дунд зэрэг буурсан үед тун өөрчлөх шаардлагагүй.
- Бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэх мэдээлэл хязгаарлагдмал тул болгоомжтой хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа хөнгөн эсвэл дунд зэрэг буурсан үед тухайн бүтээгдэхүүний зааварт заасан дээд тунг баримтална.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхийг зөвлөдөггүй. Элэгний сорилыг хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Тун өөрчлөхгүй.
- Зүрх судас, бөөр, элэг болон олон эмийн харилцан үйлчлэлийг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үе
- Жирэмсэн үед хэрэглэхгүй.
Хөхүүл үе
- Хөхүүл үед хэрэглэхгүй.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Эм
Азатиоприн (Azathioprine)
Дархлаа дарангуйлах эм › Дархлаа дарангуйлах бусад эм
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …