Дэд гарчиг
Диклак 150 мг, №20/№100 (Diclac ID)
Salutas Pharma GmbH
- Эмийн хэлбэр
- Уртасгасан үйлдэлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Диклофенак (Diclofenac)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Цочмог артрит, түүний дотор тулайн сэдрэлийн үеийн өвдөлт ба үрэвслийн шинж тэмдгийг намдаана.
- Архаг артрит, ялангуяа архаг полиартритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Анкилозжих спондилит (Бехтеревийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт хэрэх өвчний үед хэрэглэнэ.
- Артроз, спондилоартроз болон зөөлөн эдийн үрэвсэлт хэрэх өвчний үед хэрэглэнэ.
- Мултрал, суналт, бусад гэмтэл эсвэл мэс заслын дараах өвдөлт, хаван, үрэвслийн шинж тэмдгийг намдаана.
- Диклофенак, бэлдмэлийн найрлага эсвэл , зэрэг өвдөлт намдаах эмд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ходоод, гэдэсний шархлаа, цус алдалт эсвэл цооролттой бол хэрэглэхгүй.
- Кроны өвчин, шархлаат колит зэрэг гэдэсний үрэвсэлт өвчний үед хэрэглэхгүй.
- Бөөр эсвэл элэгний хүнд дутагдал, цочмог порфирийн үед хэрэглэхгүй.
- Зүрхний дунд ба хүнд дутагдал, зүрхний шигдээс, тархины цус харвалт, түр зуурын ишемийн дайрлага, титэм эсвэл тархины судасны бөглөрөл, захын артерийн өвчний үед хэрэглэхгүй.
- Жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхийг хориглоно.
- Үйлчлэгч бодисын өндөр тунтай тул 18-аас доош насанд хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэрэх өвчин (Rheumatic fever)
А бүлгийн β цус задлагч стрептококкоор үүсгэгдсэн Стрептококктонсилитис авснаас 2-3 долоо хоногийн дараа хүндрэл хэлбэрээр илрэх системийн үрэвсэлт өвчин.
Эм