Дэд гарчиг
Диклофенак (Diclofenac)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- M01AB05 / M02AA15
- Фармакологийн ангилал
- M02AA · Хэсэг газарт хэрэглэх үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл
- Фармакологийн ангилал
- M01AB · Цууны хүчлийн уламжлал ба түүнтэй төст бодис
- Эмчилгээний бүлэг
- M01 · Үрэвслийн эсрэг ба хэрэх өвчний эм
- Эмчилгээний бүлэг
- M02 · Үе мөч, булчингийн өвдөлтийн үед хэсэг газарт хэрэглэх эм
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Хамгийн бага үр дүнтэй тунг боломжит богино хугацаанд хэрэглэнэ.
- Ходоод гэдэсний шарх, цус алдалт, зүрх судасны хүндрэл, бөөр болон элэгний гэмтлийн эрсдэлтэй.
- Цустай бөөлжих, өтгөн хар гарах, цээж өвдөх, амьсгаадах, шээс багасах үед эмийг зогсоож яаралтай эмчид хандана.
- Бусад үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эмтэй хавсруулахгүй.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Эмчилгээний өмнө болон явцад бөөрний үйл ажиллагааг хянана.
- Шингэн алдсан, зүрхний дутагдалтай эсвэл шээс хөөх эм хэрэглэж байгаа үед бөөрний гэмтлийн эрсдэл өндөр.
- Бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үзүүлэлтийг тогтмол хянана.
- Элэгний үзүүлэлт тогтвортой ихсэх эсвэл элэгний гэмтлийн шинж илэрвэл эмийг зогсооно.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Хамгийн бага үр дүнтэй тунг богино хугацаанд хэрэглэнэ.
- Ходоод гэдэсний цус алдалт, бөөрний гэмтэл, зүрх судасны хүндрэл болон уналтын эрсдэл өндөр тул тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Жирэмсний эхний болон хоёр дахь гурван сард зөвхөн зайлшгүй шаардлагатай үед хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэнэ.
- Жирэмсэн үед: Жирэмсний 20 долоо хоногоос хойш ургийн бөөрний үйл ажиллагаа болон ургийн усанд нөлөөлж болзошгүй.
- Жирэмсэн үед: Жирэмсний гурав дахь гурван сард хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Диклофенак хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна. Богино хугацааны хэрэглээнд нярайд эрсдэл бага боловч удаан хугацаанд эсвэл өндөр тунгаар хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Адифлам (Adiflam)Leben laboratories Pvt.Ltd · Бүрхүүлтэй шахмал (удаан чөлөөлөгдөх) · 100 мгДэлгэрэнгүй
- Алмирал 75 мг/3 мл (Almiral)Medochemie Ltd · Тарилгын уусмал · 75 мг / 3 млДэлгэрэнгүй
- Алмирал (Almiral)Medochemie Ltd · Шахмал · 25 мг, 50 мгДэлгэрэнгүй
- Волтарен эмулгель (Voltaren emulgel)Haleon CH SARL · Гель · 2%-100 г, 2%-50 гДэлгэрэнгүй
- Волтарен эмульгель (Voltaren emulgel)Haleon CH SARL · Гель · 1%-100 г, 1%-20 г, 1%-50 гДэлгэрэнгүй
- Диклак 150 мг, №20/№100 (Diclac ID)Salutas Pharma GmbH · Уртасгасан үйлдэлтэй шахмал · 150 мгДэлгэрэнгүй
- Дикло-Денк 100 мг, №10 шулуун гэдэсний (Diclo-Denk Rectal)Haupt Pharma Wulfing GmbH · Лаа · 100 мгДэлгэрэнгүй
- Дикло-Денк 100 Ретард уртасгасан үйлдэлтэй (Diclo-Denk 100 Retard)Denk Pharma GmbH & Co.KG · Уртасгасан үйлдэлтэй шахмал · 100 мгЭМДДэлгэрэнгүй
- Дикло-Денк 50 (Diclo-Denk 50 Coated)Denk Pharma GmbH & Co.KG · Ходоодонд уусдаг шахмал · 50 мгЭМДДэлгэрэнгүй
- Дикло-Денк 75 мг/3 мл (Diclo-Denk)Haupt Pharma Wulfing GmbH · Тарилгын уусмал · 75 мг / 3 млДэлгэрэнгүй
- Дикломол СР (Diclomol SR)Win - Medicare Private Limited · Шахмал · 100 мгЭМДДэлгэрэнгүй
- Дикломол ЭЦ (Diclomol EC)Win - Medicare Private Limited · Шахмал · 50 мгЭМДДэлгэрэнгүй
- Дикломон (Diclomon)Монос эмийн үйлдвэр · Шахмал · 75 мг, 1%-20 г, 100 мгЭМДДэлгэрэнгүй
- Диклосан SS 100 мг, №10 шулуун гэдэсний (Diclosan SS)Rubie Pharm Arzneimittel GmbH · Лаа · 100 мгДэлгэрэнгүй
- Диклофенак (Diclofenac)North China Pharmaceutical Qin Huang Dao Co.,Ltd · Шахмал · 50 мгЭМДДэлгэрэнгүй
- Диклофенак (Diklofenak)МДМ ампул фарм ХХК · Тарилгын уусмал · 75 мг-2 млДэлгэрэнгүй
- Диклофенак (Diklofenak Combo Farm Emijn Ujldver)Цомбо фарм эмийн үйлдвэр · Тарилгын уусмал · 75 мг-2 млДэлгэрэнгүй
- Диклофенак – Farmaprim LTD (Diklofenak)Farmaprim LTD · Лаа · 100 мгДэлгэрэнгүй
- Диклофенак натри (Diklofenak natri)Тунфарм эмийн үйлдвэр · Капсул · 100 мгДэлгэрэнгүй
- Диклофен- Ам (Diclofen)Армон эмийн үйлдвэр · Капсул · 100 мг, 75 мгЭМДДэлгэрэнгүй
- Динапар AQ 75 мг/мл, 1 мл × 5 ампул (Dynapar AQ)Troikaa Pharmaceuticals Limited · Тарилгын уусмал · 75 мг / млДэлгэрэнгүй
- ДифенКүүл 15 мг, 7 наалт (DifenCool Plaster)Sinil Pharmaceutical Co.,LTD · Наалт · 15 мгДэлгэрэнгүй
- ДифенХот 15 мг, 7 наалт (DifenHot Plaster)Sinil Pharmaceutical Co.,LTD · Наалт · 15 мгДэлгэрэнгүй
- Д-Фен 75 мг/3 мл (D-Fen)Swiss Parenterals Ltd · Тарилгын уусмал · 75 мг / 3 млДэлгэрэнгүй
- Клодифен 1% (Klodifen 1% Gel)World Medicine Ilac Sanayi ve Ticaret A.S · Гель · 0.450 гДэлгэрэнгүй
- Клодифен 5% (Klodifen 5% Gel)World Medicine Ilac Sanayi ve Ticaret A.S · Гель · 5%-45 гДэлгэрэнгүй
- Наклофен (Naklofen)KRKA d.d., Novo Mesto · Тарилгын уусмал · 75 мг-3 млЭМДДэлгэрэнгүй
- Наклофен Дуо (Naklofen Duo)KRKA d.d., Novo Mesto · Капсул · 75 мгЭМДДэлгэрэнгүй
- Рапи-релиф инжекшн (Rapi-relif injekshn)Flagship Biotech International · Тарилгын уусмал · 25 мг / мл-3 млДэлгэрэнгүй
- Релиф Адванс (Relief Advance)Remedica Ltd · Лаа · 100 мгДэлгэрэнгүй
- Реметан (Remetan)Remedica Ltd · Удаан чөлөөлөгддөг шахмал · 100 мгДэлгэрэнгүй
- РП-Диклоценак (RP-Diklotsenak)SAMRUDH PHARMACARE PRIVATE LIMITED · Лаа · 100 мгДэлгэрэнгүй
- Фелоран (Feloran)Sopharma AD · Гель · 1 % / 100 г-60 гДэлгэрэнгүй
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.