Дэд гарчиг
РП-Диклоценак (RP-Diklotsenak)
SAMRUDH PHARMACARE PRIVATE LIMITED
- Эмийн хэлбэр
- Лаа
- Олон улсын нэршил
- Диклофенак (Diclofenac)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
100 мг · 5 лаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Төрөл бүрийн нөхцөлд бүх төрлийн өвдөлт, үрэвсэл намдаахад хэрэглэнэ. Үүнд:
- Ревматизмын үрэвсэлт болон дахилтат хэлбэрүүд: ревматоид артрит, анкилозын спондилит, остеоартрит ба спондилартрит, псориаз артропати, нугаламын баганын өвдөлтийн хам шинж, үе мөчний бус ревматизм.
- Тулайн цочмог сэдрэл.
- Гэмтэл болон мэс заслын дараах өвдөлт, үрэвсэл, жишээ нь: шүдний болон ортопедийн мэс заслын дараа
- Эмэгтэйчүүдийн эмгэгийн үед өвдөлт, үрэвсэл, жишээ нь: анхдагч дисменорей, аднексит түүнтэй холбоотой менорраги.
- Периартрит (жишээ нь хөлдсөн мөр), шөрмөсний үрэвсэл, теносиновит, бурсит гэх мэт яс-булчингийн тогтолцооны цочмог эмгэгүүд
- Мигрень сэдрэл
- Чих, хамар, хоолойн хүнд өвдөлттэй үрэвсэлт халдварын үед туслах эмчилгээнд, жишээлбэл. фаринготонзиллит, дунд чихний үрэвсэл.
- Идэвхтэй бодис эсвэл бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист мэдрэг бол
- Ходоод, гэдэсний шархлааны сэдрэлийн үед, цус алдалт, цооролттой бол
- Өмнө нь СБҮЭБ-ийн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой ходоод гэдэсний цус алдалт, цооролтын түүхтэй
- Шулуун гэдэсний үрэвсэл (проктит)
- Жирэмсний үед (4.6 "Төрөлт, ба хөхүүл" хэсгийг үзнэ үү)
- Элэгний үйл ажиллагааны дутагдал
- Бөөрний үйл ажиллагааны дутагдал
- Зүрхний архаг дутагдал ( II-IV), зүрхний ишемийн өвчин, захын артерийн өвчин ба/эсвэл тархины судасны өвчин.
- Бусад стероид бус үрэвслийн эсрэг эмүүдийн нэгэн адил диклофенак нь , эсвэл бусад стероид бус үрэвслийн эсрэг эмүүдтэй холбоотой астма, ангиоэдема, чонон хөрвөс, цочмог зэрэг өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдэд эсрэг заалттай байдаг.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ревматоид артрит (Rheumatoid arthritis)
Шалтгаан тодорхойгүй, аутоиммун, даамжрах явцтай архаг үрэвсэлт өвчин. Үеийг сонгомолоор гэмтээхээс гадна уушги, зүрх, бөөр, судас гэх мэт бусад эрхтэн тогтолцоог давшингуй гэмтээдэг.
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Мигрень (Migraine)
Мигрень нь толгой таллан лугшиж өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүдээр илэрдэг, ямар нэгэн органик шалтгаангүй анхдагч толгойн өвдөлт буюу толгойн бие даасан өвдөлтүүдийн нэг хэлбэр юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Зүрхний архаг дутагдал (Congestive heart failure)
Зүрхний бүтцийн ба/эсвэл үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас зүрхний ховдлын дүүрэлтийн ба шахуургын үйл ажиллагаа алдагдаж, эмнэлзүйд амьсгаадах, уушигны/захын хаван үүсэх, шээсний гарц багасах, ядрах, биед шингэн хуримтлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг цогц хам шинжийг зүрхний архаг дутагдал гэнэ.
NYHA
New York Heart Association – Нью-Йоркийн зүрхний холбоо
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Эм
Ибупрофен (Ibuprofen)
Үрэвслийн эсрэг ба хэрэх өвчний эм › Пропионы хүчлийн уламжлал
Эм
Ацетилсалицилын хүчил (Acetylsalicylic acid)
Тромбозын эсрэг эм › Ялтас эсийн бөөгнөрлийг дарангуйлагч, гепаринаас бусад
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Ринит
Хамрын салст бүрхүүлийн үрэвслийг ринит гэнэ; үрэвсэл хамрын дайвар хөндий рүү даамжирвал риносинусит гэж нэрлэнэ.