Дэд гарчиг
Дикломол ЭЦ (Diclomol EC)
Win - Medicare Private Limited
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Олон улсын нэршил
- Диклофенак (Diclofenac)
Тун ба савлагаа
50 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 220 төг
- ЭМД хөнгөлөлт
- 66 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 154 төг
Үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэлтэй тул эмчилгээний зорилгоор:
- Ревматойд артрит, остеоартроз, анкилозит спондилит, хүзүүний спондилёз, ууц нурууны өвдөлт ба багана нурууны нугалам хоорондын дискний хам шинж.
- Хэрхийн шалтгаант үе мөчний бус эмгэгүүд, фиброзит, бурсит, миозит, ууц нурууны өвдөлт гэх мэт.
- Булчин шөрмөс сунах, булгарах, спортын гэмтэл зэрэг зөөлөн эдийн гэмтлүүд.
- Эмэгтэйчүүдийн өвчний үрэвсэл өвдөлтийн үед
- Гэмтэл болон мэс заслын дараах үрэвсэл болон хаван бүхий өвдөлт
- Үрэвсэлтэй өвдөлт бүхий шүдний мэс ажилбар.
- Тулай /подагра/ өвчний хурц сэдрэлт.
- -д хэт мэдрэг өвчтөн
- Ходоод гэдэсний шархлаатай
- Гуурсан хоолойн багтраатай, болон простогландины нийлэгжилтийг саатуулах бусад эмийн бодисоос үүссэн чонон хөрвөстэй буюу хамрын салстын цочмог үрэвсэлтэй өвчтөн.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.