Дэд гарчиг
Диклофенак (Diklofenak)
МДМ ампул фарм ХХК
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Диклофенак (Diclofenac)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Үе болон нуруу нугаламын үрэвсэлт ба бүтэцийн өөрчлөлтөт өвчнүүд (ревматоид артрит, ювениль ревматоид артрит, анкилозот спондилит, спондилоартрит, остеоартрит)
- Цочмог тулайн артрит
- Үений орчмийн зөөлөн эдийн хэрлэгийн эмгэгшлүүд
- Нурууны өвдөх хам шинж, мэдрэлийн болон булчингийн өвдөлтүүд
- Бэртэл гэмтлийн болон мэс заслын дараах өвдөлт болон үрэвслүүд
- Эмэгтэйчүүдийн өвчний үеийн өвдөлтийн буюу үрэвслийн хам шинжүүд (анхдагч дисменорей, өндгөвчний үрэвсэл)
- Чих хамар хоолойн үрэвсэлт өвчний үеийн илэрхий өвдөлтийн хам шинжийн үед туслах бодис болгон хэрэглэнэ.
- дараах тохиолдолд хэрэглэхгүй:
- Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд харшилтай эсэхийг сайтар нягтална.
- Хэт мэдрэгшилтэй (түүний дотор бусад үрэвслийн эсрэг стероид бус гаралтай эм бэлдмэл эсвэл туслах бодисуудад), хоол боловсруулах замын улайлтат-шархлаат өвчин, хоол боловсруулах замаас цус алдах, нарийн гэдэсний үрэвсэлт өвчний дахилтын үе (өвөрмөц бус шархлаат колит, Кроны өвчин), элэгний хүн хэлбэрийн дутагдал, элэгний өвчлөлүүдийн хурц үед, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатининий клиренс 30 мл/мин-аас бага), бөөрний даамжралтат явцтай өвчин, гиперкалиеми; гуурсан хоолойн бөглөрөлт, , эсвэл бусад стероид бус гаралтай үрэвслийн эсрэг эм бэлдмэл хэрэглэснээс үүдэлтэй чонон хөрвөс (түүний дотор асуумжаар илэрсэн); цус төлжилт алдагдах, гемостаз алдагдах (түүний дотор гемофили), жирэмсэн, 18 хүртэлх насны хүүхэд, хөхүүл үе, аорт-титэм хийлгэсний дараах үе, зүрхний үйл ажиллагааны архаг дутмагшил батлагдсан ( ангиллаар үйл ажиллагааны II-IV ангилал), зүрхний цус хомсрох өвчин, захын артерийн болон тархины судасны эмгэгшлүүд, эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа артерийн даралт ихсэлт зэрэгт хэрэглэхийг тус тус хориглоно.
- Диклофенак натрийг хэрхэн хэрэглэх вэ?
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ревматоид артрит (Rheumatoid arthritis)
Шалтгаан тодорхойгүй, аутоиммун, даамжрах явцтай архаг үрэвсэлт өвчин. Үеийг сонгомолоор гэмтээхээс гадна уушги, зүрх, бөөр, судас гэх мэт бусад эрхтэн тогтолцоог давшингуй гэмтээдэг.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Үе (Joint, articulation)