Нэвтрэх
  • Фаскар 250мг (Fascar 250mg)

    250 мг
    Unison Laboratories Co.,LTD
    Эмийн хэлбэр: Шахмал, Капсул
    Үндсэн үнэ: 820 төг
    ЭМД хөнгөлөлт: 246 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 574 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт

    Архаг бронхит (эмчилгээ)

    • Кларитромициныг H.influenzae, H.parainfluenza, M.catarrhalis, S.pneumoniae-р үүсгэгдсэн архаг бронхитын бактерийн гаралтай сэдрэлийн эмчилгээнд хэрэглэнэ.

    Дунд чихний үрэвсэл (эмчилгээ) хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл (эмчилгээ)

    • Кларитромициныг H.influenzae, M.catarrhalis, S.pneumoniae-р үүсгэгдсэн хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл эсвэл дунд чихний үрэвслийн бактерийн гаралтай сэдрэлийн эмчилгээнд хэрэглэнэ.

    Mycobacterium avium complex (MAC)-р үүсгэгдсэн тархмал өвчин (урьдчилан сэргийлэлт)

    • Кларитромициныг хүний дархлал хомсдлын вирусын (ХДХВ) халдвартай өвчтөнд MAC-р үүсгэгдэх тархмал өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

    Mycobacterium avium complex (MAC)-р үүсгэгдсэн тархмал өвчин (нэмэлт эмчилгээ)

    • Кларитромициныг M.avium эсвэл Mycobacterium intracellulare-р үүсгэгдсэн MAC тархмал өвчний эмчилгээнд микобактерийн эсрэг бусад эмтэй хамт хэрэглэнэ. Кларитромициныг дангаар нь хэрэглэх үед M.avium complex-ын кларитромицинд олдмол тэсвэржилт үүссэн нь тодорхойлогдсон байна. Тэсвэржилт үүсэхээс сэргийлэх зорилгоор кларитромициныг микобактерийн эсрэг бусад эмтэй хамт хэрэглэдэг.

    Залгиурын үрэвсэл (эмчилгээ) эсвэл гүйлсэн булчирхайн үрэвсэл (эмчилгээ)

    • Кларитромициныг S.pyogenes-р үүсгэгдсэн залгиурын болон гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.
    • Стрептококкын халдварын эмчилгээ болон хэрэхийн халууралтаас сэргийлэх зорилгоор хэрэглэх эмийн ердийн сонголт нь пенициллин байдаг. Кларитромицин нь хамар залгиурын S.pyogenes-ыг устгахад ерөнхийдөө үр дүнтэй байдаг. Гэвч кларитромицин нь хэрэхийн халуурлын цаашдын урьдчилан сэргийлэлтэнд үр дүнтэй эсэхийг тогтоосон мэдээлэл одоог хүртэл байдаггүй.

    Эмнэлгийн бус уушгины үрэвсэл (эмчилгээ)

    • Кларитромициныг Chlamydia pneumoniae [TWAR], Haemophilus influenzae, Mycoplasma pneumoniae, Streptococcus pneumoniae-р үүсгэгдсэн эмнэлгийн бус уушгины үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнчлэн кларитромицины удаан чөлөөлөгддөг хэлбэр нь Haemophilus .parainfluenzae болон Moraxella catarrhalis зэрэг үүсгэгчийн эсрэг үр дүнтэй.

    Арьс ба зөөлөн эдийн халдвар (эмчилгээ)

    • Кларитромицин нь S.aureus, S.pyogenes-ын мэдрэг омгоор үүсгэгдсэн арьс болон зөөлөн эдийн хүндрэлгүй халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Гэвч тэсвэржилт үүсэж болзошгүй тул кларитромициныг эхний эгнээний эм болгож хэрэглэхгүй.

    Helicobacter pylori-той холбоотой 12 хуруу гэдэсний шархлаа (нэмэлт эмчилгээ)

    • Кларитромициныг H. pylori-той холбоотой 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээнд омепразолтой хамт хоёрлосон эмчилгээнд эсвэл амоксициллин болон лансопразолтой эсвэл амоксициллин болон омепразолтой гурвалсан эмчилгээнд хэрэглэнэ.

    Легионеровын өвчин (эмчилгээ)

    • Кларитромициныг L.pneumophila-р үүсгэгдсэн Легионеровын өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
    Эсрэг заалт
    • Кларитромицин, бэлдмэлийн найрлага дахь туслах бодис, эритромицин, макролидын бүлгийн ямар нэгэн антибиотикт хэт мэдрэг хүмүүс. Өмнө нь кларитромицин хэрэглэсэнтэй холбоотойгоор цөс зогсонгишлын шарлалт, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт илэрч байсан өгүүэмжтэй хүмүүс. QT интервал уртсах, зүрхний ховдлын гаралтай хэмнэл алдагдлын (трепетани-мерцанийг оруулаад) өгүүлэмжтэй хүмүүс. Цизаприд, пимозид, астемизол, терфенадин, эрготамин, дигидроэрготамин болон CYP3A4 изоферментийн тусламжтайгаар метаболизмд эрчимтэй ордог ГМГ-КоА редуктаза-г хориглогч (ловастатин, симвастатин) зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхийг цээрлэнэ.
    • Элэг болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд колхицинтэй хамт хэрэглэхгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл