Дэд гарчиг
Фаскар (Fascar)
Unison Laboratories Co.,LTD
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Кларитромицин (Clarithromycin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 820 төг
- ЭМД хөнгөлөлт
- 246 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 574 төг
Архаг бронхит (эмчилгээ)
- Кларитромициныг H.influenzae, H.parainfluenza, M.catarrhalis, S.pneumoniae-р үүсгэгдсэн архаг бронхитын бактерийн гаралтай сэдрэлийн эмчилгээнд хэрэглэнэ.
Дунд чихний үрэвсэл (эмчилгээ) хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл (эмчилгээ)
- Кларитромициныг H.influenzae, M.catarrhalis, S.pneumoniae-р үүсгэгдсэн хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл эсвэл дунд чихний үрэвслийн бактерийн гаралтай сэдрэлийн эмчилгээнд хэрэглэнэ.
Mycobacterium avium complex (MAC)-р үүсгэгдсэн тархмал өвчин (урьдчилан сэргийлэлт)
- Кларитромициныг хүний дархлал хомсдлын вирусын (ХДХВ) халдвартай өвчтөнд MAC-р үүсгэгдэх тархмал өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Mycobacterium avium complex (MAC)-р үүсгэгдсэн тархмал өвчин (нэмэлт эмчилгээ)
- Кларитромициныг M.avium эсвэл Mycobacterium intracellulare-р үүсгэгдсэн MAC тархмал өвчний эмчилгээнд микобактерийн эсрэг бусад эмтэй хамт хэрэглэнэ. Кларитромициныг дангаар нь хэрэглэх үед M.avium complex-ын кларитромицинд олдмол тэсвэржилт үүссэн нь тодорхойлогдсон байна. Тэсвэржилт үүсэхээс сэргийлэх зорилгоор кларитромициныг микобактерийн эсрэг бусад эмтэй хамт хэрэглэдэг.
Залгиурын үрэвсэл (эмчилгээ) эсвэл гүйлсэн булчирхайн үрэвсэл (эмчилгээ)
- Кларитромициныг S.pyogenes-р үүсгэгдсэн залгиурын болон гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Стрептококкын халдварын эмчилгээ болон хэрэхийн халууралтаас сэргийлэх зорилгоор хэрэглэх эмийн ердийн сонголт нь пенициллин байдаг. Кларитромицин нь хамар залгиурын S.pyogenes-ыг устгахад ерөнхийдөө үр дүнтэй байдаг. Гэвч кларитромицин нь хэрэхийн халуурлын цаашдын урьдчилан сэргийлэлтэнд үр дүнтэй эсэхийг тогтоосон мэдээлэл одоог хүртэл байдаггүй.
Эмнэлгийн бус уушгины үрэвсэл (эмчилгээ)
- Кларитромициныг Chlamydia pneumoniae [TWAR], Haemophilus influenzae, Mycoplasma pneumoniae, Streptococcus pneumoniae-р үүсгэгдсэн эмнэлгийн бус уушгины үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнчлэн кларитромицины удаан чөлөөлөгддөг хэлбэр нь Haemophilus.parainfluenzae болон Moraxella catarrhalis зэрэг үүсгэгчийн эсрэг үр дүнтэй.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (эмчилгээ)
- Кларитромицин нь S.aureus, S.pyogenes-ын мэдрэг омгоор үүсгэгдсэн арьс болон зөөлөн эдийн хүндрэлгүй халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Гэвч тэсвэржилт үүсэж болзошгүй тул кларитромициныг эхний эгнээний эм болгож хэрэглэхгүй.
Helicobacter pylori-той холбоотой 12 хуруу гэдэсний шархлаа (нэмэлт эмчилгээ)
- Кларитромициныг H. pylori-той холбоотой 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээнд хамт хоёрлосон эмчилгээнд эсвэл болон эсвэл амоксициллин болон омепразолтой гурвалсан эмчилгээнд хэрэглэнэ.
Легионеровын өвчин (эмчилгээ)
- Кларитромициныг L.pneumophila-р үүсгэгдсэн Легионеровын өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Кларитромицин, бэлдмэлийн найрлага дахь туслах бодис, , макролидын бүлгийн ямар нэгэн антибиотикт хэт мэдрэг хүмүүс. Өмнө нь кларитромицин хэрэглэсэнтэй холбоотойгоор цөс зогсонгишлын шарлалт, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт илэрч байсан өгүүэмжтэй хүмүүс. QT интервал уртсах, зүрхний ховдлын гаралтай хэмнэл алдагдлын (трепетани-мерцанийг оруулаад) өгүүлэмжтэй хүмүүс. Цизаприд, пимозид, астемизол, терфенадин, эрготамин, дигидроэрготамин болон CYP3A4 изоферментийн тусламжтайгаар метаболизмд эрчимтэй ордог ГМГ-КоА редуктаза-г хориглогч (, симвастатин) зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхийг цээрлэнэ.
- Элэг болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд колхицинтэй хамт хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Хүний Дархлал Хомсдолын Вирус (Human Immunodeficiency Virus)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар нь маш нарийн төвөгтэй иж бүрдэл эмгэгүүдийг нөхцөлдүүлэн эцэст нь дархлааны архаг хомсдолд хүргэдэг.