Зүрхний титэм судасны өвчин (Coronary heart disease)
Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) нь дэлхий нийтэд хамгийн өргөн тархсан өвчин бөгөөд зүрх судасны шалтгаант нас баралтын үндсэн шалтгаан болдог. Зүрхний титэм судасны өвчний үед титэм судсуудад атеросклероз үүсч улмаар стеноз буюу нарийсалд өртөнө. Ингэснээр кардиомиоцитууд хүчилтөрөгчийн дутмагшилд орж эмнэлзүйн шинж тэмдгүүд илрэн гарч эхэлдэг. Эмнэлзүйд цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт илрэхээс гадна анхлан илрэх нь цөөнгүй.
Өвчний эхэн үед шинж тэмдэг, оношилгооны үзүүлэлтүүд балархай байх тул энэ үед нь янз бүрийн нэмэлт шинжилгээ болон бус ачаалалтай сорилуудыг хийх шаардлагатай . Эдгээр сорил, шинжилгээнүүдэд эмгэг илэрсэн эсхүл анхан шатны тусламжийн менежмент буюу удирдамжийн дагуу эмчилгээ хийсэн ч цээжний бах арилахгүй тохиолдолд титэм судасны катетерт шинжилгээ ангиограф хийж, эмгэг батлагдсан тохиолдолд шууд арга хэмжээ авах боломжтой.
- Зүрхний титэм судасны өвчин (, Eng.: coronary heart disease/CHD)
- Тодорхойлолт: Зүрхний титэм судас буюу титэм артерийн атеросклерозын улмаас үүссэн цусан хамгамжийн дутагдал, үүнээс улбаалах зүрхний миокард буюу зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамж болон хэрэгцээ хоорондох тэнцвэрт байдал алдагдах эмгэг.
- Өөр нэршлүүд:
- Титэм артерийн өвчин/титэм судасны эмгэг (coronary artery disease, )
- Зүрхний ишеми өвчин/зүрхний цусан хангамж хомсдох эмгэг (ischemic heart disease, IHD)
- Ангилал
- (acute coronary syndrome)
- Тодорхойлолт: Эмнэлзүйн шинж тэмдгээр ST-өргөгдсөн болон өргөгдөөгүй зүрхний шигдээс, тогтвортгүй зүрхний бахыг ялгах боломжгүй учир дээрх гурван ойлголтыг бүгдэнг нь хамруулан энэхүү нэршилээр нэрлэдэг.
- Тогтвортгүй цээжний бах : Зүрхний шигдээс болон архаг тогтвортой бах хоёрын хоорондох клиник үе шат. Дэлгэрэнгүйг доош хэсгээс харна уу!
- I20.0Тогтворгүй явцтай цээжний бахUnstable angina
- I20.1Спазм бүхий цээжний бахAngina pectoris with documented spasm
- I20.8Бусад хэлбэрийн цээжний бахOther forms of angina pectoris
- I20.9Цээжний бах, тодорхойгүйAngina pectoris, unspecified
- I21Зүрхний цочмог шигдээсAcute myocardial infarction
- I22Зүрхний давтан шигдээсSubsequent myocardial infarction
- I23Зүрхний цочмог шигдээсийн дараах явцын зарим хүндрэлCertain current complications following acute myocardial infarction
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
→ Үндсэн шинж: Цээжний бах (Angina pectoris)
→ Цээжний бах (Angina pectoris)-ын эмгэг жам
→ Цээжний бах (Angina pectoris)-ын өвөрмөц хэлбэрүүд
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
→ Зүрхний титэм судасны өвчний эсрэг антиплателет эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний өвдөлт (Chest pain)
Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.