Дэд гарчиг
Корус Метронидазол (Korus Metronidazole)
Hankook Korus Pharm Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Метронидазол (Metronidazole)
Тун ба савлагаа
500 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 390 төг
- ЭМД хөнгөлөлт
- 117 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 273 төг
- Метронидазол нь эмгэг төрүүлэгч бичил организмын эсрэг өргөн хүрээний, ялангуяа Бактеройдууд, Фузобактер, Клострид, Эубактер, агааргүйтэн кокк, болон Гарднерелла вагиналисийн төрлүүдэд идэвхитэй үйлдэлтэй. Мөн Трихомонадын вагиналис, Энтамиоба хистолитика, Гардиа ламблиа, Балантидиум коли ба Хеликобактери пилоригийн эсрэг үйлдэлтэй. Метронидазол нь насанд хүрэгсэд болон хүүхдэд дараах тохиолдолуудад хэрэгдэгддэг.
- Агааргүйтэн бактериуд ялангуяа бактеройдууд болон агааргүйтэн стрептококкын гаралтай мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх
- Сепсис, бактереми, перитонит, гавал тархины абсцесс, үхжилт пневмони, остеомиелит, төрөлтийн дараах сепсис, аарцгийн хөндийн абсцесс, аарцгийн целлулит агааргүйтэн нян утгасан мэс заслын дараах шархны халдвар
- Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн шээс бэлгийн замын трихомонад
- Бактерийн шалтгаант үтрээний халдвар (өвөрмөц бус үтрээний үрэвсэл, агааргүйтэн үтрээний халдвар юмуу Гарднереллагийн вагиналис)
- Бүх төрлийн амебиалис (дотор эрхтэний болон дотор эрхтэний бус өвчнүүд шалтгаангүй цист зөөвөрлөгч)
- Гиардиазис
- Шархлаат цочмог гингивит
- Шүдний цочмог халдварууд (ж/нь: цочмог перикоронит болон цочмог апикал халдварууд)
- Агааргүйтэнээр халдварлагдсан хөлийн шарх, даралтын шарх
- Аарцгийн шархлаа хавсарсан хеликобактерийн халдварын гурвалсан эмчилгээнд
- Нитроимидазол, метронидазол эсвэл түүний найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшилтэй бол.
- Жирэмсэн – Трихомонад юмуу бактерийн гаралтай үтрээний үрэвсэлтэй өвчтөнд эхний 3 сарын хугацаанд метронидазолийг хэрэглэж болохгүй
- 1 удаагийн өндөр тунгаар (2 г) хэрэглэсэн бол 12-24 цагийн хугацаанд хөхүүлж болохгүй
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.