Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Лоринден Ц

    Pharmaceutical Company Jelfa SA
    Эмийн хэлбэр
    Тосон түрхлэг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    0.2мг+30мг-15г – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тосон түрхлэг | FT20220707DP08272
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Арьс хуурайших үрэвсэл, ялангуяа харшлын гаралтай, кортикостероидын эмчилгээ үр дүнтэй, бактерийн халдвараар хүндэрсэн, хэт их гиперкератоз, байнгын загатнаанд хэрэглэнэ.
    • Лоринден Ц тосон түрхлэгийг дараах зүйлд хэрэглэнэ:
    • себорей дерматит
    • атопик дерматит
    • цэврүүт чонон хөрвөс
    • хавьтал харшлын экзем
    • олон хэлбэрт улайлт
    • лупус эритематоз
    • урт хугацааны хайрст үлд
    • хавтгай хаг
    • Флуметазон пивалат бусад кортикостероидууд, клиохинол эсвэл туслах бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал
    • Дараах нөхцөлд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй:
    • арьсны вирус (салхин цэцэг, энгийн херпес), мөөгөнцөр, бактерийн халдварууд,
    • арьсны неоплазм,
    • улаан батга
    • ягаан батга
    • ам орчмын дерматит
    • анус орчимын загатнаа
    • живхний шалтгаант дерматит
    • үрэвсэлт, шархлаат судасны варикоз
    • арьсны их хэмжээний гэмтэл, ялангуяа түлэгдэл
    • 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
    • Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах сэрэмжлүүлэг
    • Хэрэв эмийг хэрэглэх үед цочрол, мэдрэмтгий болох эсвэл арьс хэт хуурайших шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг шууд зогсооно.
    • Тасралтгүй 2 долоо хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй.
    • Кортикостероидууд арьсаар дамжин шингэдэг. Тиймээс эмийг хэрэглэх үед кортикостероидын системийн гаж нөлөө (үүнд бөөрний дээд булчирхай дарангуйлах, цусан дахь кортизолын түвшин буурах, Кушингийн хам шинж) үүсэх эрсдэлтэй байдаг. Бүтээгдэхүүнийг арьсны том хэсэг, шарх, гэмтсэн арьсанд, өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
    • Эмчилгээний явцад бөөрний булчирхайн үйл ажиллагааг үе үе хянахыг зөвлөж байна. Цусан дахь кортизолын түвшинг AКТГ-ийг өдөөсний дараа тодорхойлох шаардлагатай.
    • Эмчилгээний талбайд арьсны халдвар авсан тохиолдолд бактерийн эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг нэмэлт эмчилгээг хийнэ. Хэрэв халдварын шинж тэмдэг сайжрахгүй бол халдвар эдгэртэл түрхэхээ зогсооно.
    • Глауком эсвэл катаракт үүсэх эрсдэлтэй тул бүтээгдэхүүнийг зовхи болон зовхины эргэн тойрны арьсанд бүү хэрэглэ. Глауком, катаракт өвчтэй хүмүүст бүү хэрэглээрэй, учир нь энэ нь өвчний шинж тэмдгийг улам хүндрүүлдэг.
    • Нүд болон салст бүрхэвчид хүргэхээс зайлсхий.
    • Нимгэн арьсанд кортикостероидын шингээлт нэмэгдэж, улмаар богино хугацааны дараа ч телеангиэктази, периоралис дерматит эсвэл арьсны атрофи үүсэх эрсдэл нэмэгддэг тул зайлшгүй шаардлагатай тохиолдолд нүүрний арьс, суга, цавьны арьсанд түрхэнэ.
    • Эмийн бэлдмэлийг битүү боолт дор хэрэглэх нь онцгой тохиолдлуудад хязгаарлагдах ёстой, учир нь боолт нь кортикостероидын биед шингээлтийг ихэсгэдэг. Үүнээс гадна эпидермисийн хатингаршил, арьсны язрал, дахилтат халдвар үүсч болно.
    • Арьсан доорх атрофийн нөхцөлд, ялангуяа өндөр настнуудад болгоомжтой хэрэглээрэй.
    • Хайрст үлдийн үед кортикостероидуудыг хэсэг газарт хэрэглэх нь арьсны хэвийн бүтэц алдагдсанаас тэсвэржилт үүсэх, идээт псориаз үүсэх эрсдэл, ерөнхий хордлого зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас үүсэх аюултай байж болзошгүй тул бүтээгдэхүүнийг хайрст үлд өвчтэй хүмүүст онцгой болгоомжтой хэрэглээрэй.
    • Харааны эмгэг
    • Кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний үр дүнд харааны эмгэг үүсч болно. Хэрэв өвчтөнд хараа бүдэгрэх эсвэл харааны бусад эмгэгийн шинж илэрвэл кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний дараа мэдээлэгдсэн ба катаракт, глауком эсвэл төвийн ийлдэс хориоретинопати (CSCR) зэрэг ховор тохиолдлуудыг тодорхойлохын тулд нүдний эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.
    • Бага насны хүүхдэд
    • 2-оос дээш насны хүүхдэд болгоомжтой хэрэглээрэй.
    • Хүүхдэд насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн гадаргуугийн талбай, биеийн жингийн харьцаа өндөр байх тул гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг саатуулж, кортикостероидын шинж чанартай гаж нөлөө, өсөлт, хөгжлийн эмгэгүүд үүсч болно.
    • Хэсэг газарт ялангуяа Лоринден Ц тосыг удаан хугацаагаар эсвэл битүү боолт дор хэрэглэвэл хэсэг газарт түрхсэн клиохинол нь мэдрэлийн хордлого үүсгэх эрсдэлтэй.
    • Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
    • Харилцан нөлөөний судалгаа хийгдээгүй.
    • Ялангуяа эмийг өргөн талбайд болон удаан хугацаагаар хэрэглэхэд дархлааны хэвийн хариу урвал алдагдах эрсдэлтэй тул өвчтөнд салхин цэцэг өвчний эсрэг вакцин болон бусад дархлаажуулалтыг хэрэглэхгүй байх нь чухал юм.
    • Лоринден Ц тос нь дархлаа дарангуйлагчдын нөлөөг нэмэгдүүлж, дархлаа өдөөгчидийн нөлөөг бууруулдаг.
    • Төрөлт, жирэмслэлт, хөхүүл үед үзүүлэх нөлөө

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374