Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг. Харин гэдэсний механик түгжрэл гэдэг нь бүтцийн саатлаас болж гэдэсний хэвийн агуулагдахууны хэвийн урсгал тасалдах явдал юм.
Гэдэсний механик түгжрэлийг байршлаар нь болон гэж ангилдаг ба түгжрэлийн хэмжээгээр нь хэсэгчилсэн болон бүрэн гэж ангилдаг. Хагалгааны дараах гэдэсний наалдац нь нарийн гэдэсний түгжрэлийн хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд хорт хавдар нь бүдүүн гэдэсний түгжрэлийн хамгийн түгээмэл шалтгаан болдог.
Шалтгаанаас үл хамааран гэдэсний түгжрэл нь ихэвчлэн дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, хэвлийгээр цанхайх, өтгөн хатах, өтгөн огт гарахгүй байх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Гэдэсний чимээ нь гэдэсний түгжрэлийн эхэн үе шатанд ихсэж, хожуу үе шатанд багасаж заримдаа огт байхгүй болдог. Гэдэс цанхайх нь гуравдагч орон зайд эзэлхүүний алдагдалд хүргэдэг бөгөөд энэ нь шингэн алдалт, электролитийн хэвийн бус байдалд хүргэдэг.
Гэдэсний түгжрэлийн шинж тэмдгүүд нь гэдэсний бүрэн түгжрэлтэй харьцуулахад гэдэсний хэсэгчилсэн түгжрэлийн үед хөнгөн илэрдэг. Гэдэсний түгжрэлийн оношийг багажийн шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатай . Гэдэсний түгжрэлийн ерөнхий шинж тэмдгүүд нь түгжрэлийн ойролцоо гэдэсний гогцоо өргөсөх, түгжрэлийн алслагдсан хэсэгт гэдэсний гогцоо нарийсах, олон тооны агаар-шингэний түвшин тодорхойлогдох зэрэг шинжүүд байдаг.
Хүндийн зэргийг үнэлэхийн тулд лабораторийн шинжилгээ хийх ба хүчил-суурь ба электролитийн тэнцвэргүй байдлыг тодорхойлох шаардлагатай. Гэдэс амраах, дэмжих эмчилгээ бүхий мэс заслын бус эмчилгээг гэдэсний энгийн түгжрэл илэрсэн өвчтөнүүдэд хүндрэл илрээгүй тохиолдолд хийнэ.
Гэдэсний хүндрэлтэй түгжрэл, битүү гогцоот гэдэсний түгжрэл, мэс заслын бус эмчилгээнд үр дүнгүй гэдэсний энгийн түгжрэлийн үед мэс засал хийх заалттай байдаг. Гэдэсний түгжрэлийн үндсэн шалтгааныг тогтоож, зохих ёсоор эмчлэх хэрэгтэй.
- Гэдэсний түгжрэл: гэдсээр дамжин өнгөрөх агуулагдахуун тасалдах
- Гэдэсний механик түгжрэл: бүтцийн саад тотгороос болж гэдсээр дамжин өнгөрөх агуулагдахуун тасалдах.
- Саажилт түгжрэл : механик бөглөрөл байхгүй үед гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдах
- Гэдэсний түгжрэл үүссэн газраас хамааран гэдэсний механик түгжрэлийг дараах байдлаар ангилдаг.
- Бүдүүн гэдэсний түгжрэл: мухар гэдэс, бүдүүн гэдэс, шулуун гэдэсний түгжрэл
- Нарийн гэдэсний түгжрэл: арван хоёр хуруу гэдэс, өлөн гэдэс, цутгалан гэдэсний түгжрэл
- Ходоодны гарах хэсгийн түгжрэл: ходоодны нугалуур хэсэг эсвэл арван хоёр хуруу гэдэсний түвшний түгжрэл
- K56.0Саажилт түгжрэлParalytic ileus
- K56.1Гэдэс чихэлдэхIntussusception
- K56.2Гэдэс зангирахVolvulus
- K56.3Цөсний чулуугаар гэдэс түгжрэхGallstone ileus
- K56.4Гэдэс бөглөрөх бусад хэлбэрOther impaction of intestine
- K56.5Гэдэсний түгжрэлтэй наалданги [наалдац]Intestinal adhesions [bands] with obstruction
- K56.6Гэдэсний бусад ба тодорхойгүй түгжрэлOther and unspecified intestinal obstruction
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Менежмент
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Цочмог үеийн менежментийн хяналтын хуудас
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …