Дэд гарчиг
Метформин Денк (Metformin Denk)
Denk Pharma GmbH & Co.KG
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Метформин (Metformin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 430 төг
- ЭМД хөнгөлөлт
- 129 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 301 төг
Метформин Денк 1000бэлдмэл нь насанд хүрэгсэд ба 10-с дээш насны хүүхдийн инсулин хамааралгүй 2 хэлбэрийн чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн бүлэгт хамаарна.
- Метформин Денк 1000 нь цусан дахь сахарын хэмжээг багасгах үйлдэлтэй бэлдмэл бөгөөд 2 хэлбэрийн чихрийн шижин, ялангуяа илүүдэл жинтэй өвчтөнд хоолны дэглэм барих болон биеийн хүчний дасгал нь дангаараа цусан дахь сахарын хэмжээг хангалттай хянаж чадахгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
- Насанд хүрэгсдэд: Метформин Денк 1000 бэлдмэлийг дангаар нь болон инсулин хийгээд чихрийн шижингийн эсрэг ууж хэрэглэдэг бусад бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болно.
- 10-с дээш насны хүүхэд ба өсвөр үеийнхэнд: Метформин Денк 1000 бэлдмэлийг дангаар нь болон инсулинтай хавсарч хэрэглэж болно.
- Илүүдэл жинтэй 2 хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хоолны дэглэм барьж чадахгүй байгаа насанд хүрэгсдэд метформины гидрохлоридыг эхний ээлжийн эмчилгээнд хэрэглэхэд чихрийн шижин өвчний хүндрэл багассан байна.
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
- Метформины гидрохлорид болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай хүмүүс
- Чихрийн шижингийн хүчилшил (ацидоз), комын өмнөх үе
- Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт буюу бөөрний дутагдал
- Бөөрний эмгэгийг хүндрүүлэх дараах цочмог байдал:
- Удаан хугацаагаар бөөлжиж суулгасны улмаас үүссэн шингэн алдалт
- Хүнд явцтай халдвар
- Цусны эргэлтийн коллапс (шок)
- Радио идэвхт шинжилгээний үед йоджуулсан рентген тодруулагч бодисыг шижилгээний өмнө ба үед, түүнчлэн шинжилгээнээс хойш 48 цагийн дотор судсанд тарих
Бие махбодын эдийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэж болзошгүй дараах цочмог ба архаг өвчин:
- Зүрхний ба амьсгалын дутагдал
- Зүрхний булчингийн шинэхэн шигдээс
- Цусны эргэлтийн коллапс (шок)
- Элэгний дутагдал, архины цочмог хордлого, архинд донтох өвчин
- Хөхүүл үе
Дараах тохиолдолд Метформин Денк 1000 бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
- Метформины гаж хуримтлал нь хүчилшил (лактоацидоз) үүсгэж болно. Уг хүндрэл нь хүнд явцтай явагдан комд орох зэрэг амь насанд аюултай үр дагаварт хүргэн улмаар эмчилгээг зогсооход хүргэнэ. Сүүний хүчлийн хүчилшил нь бэлдмэлийн тунг хэтрүүлэх болон эсрэг заалт буюу цээрлэлтийг үл тоомсорлосноос үүсдэг. Иймээс цээрлэлт байгаа эсэхийг сайтар ажиглаж анхаарах хэрэгтэй.
- Сүүний хүчлийн хүчилшлийн эхний шинжүүд нь метформиныг хэрэглэх үед хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөөтэй (дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс өвдөх) төстэй байдаг. Уг хүчилшлийн гол шинж болох булчин өвдөж агчих, амьсгаадах, хагас ухаан алдах буюу комд орох нь цагийн дотор илрэх бөгөөд эмнэлгийн яаралтай тусламжийн эмчилгээ шаардагдана.
- Метформин хуримтлагдаж сүүний хүчлийн хүчилшил үүсэх эрсдэл нь бөөрний үйл ажиллагаанаас онцгой хамаарна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн байх нь Метформин Денк 1000 бэлдмэлийн эмчилгээг явуулах урьдчилсан нөхцөл болно. Иймээс бөөрний үйл ажиллагааг дор хаяж жил бүр цусан дахь креатининий хэмжээгээр үнэлэх бөгөөд шаардлагатай үед илүү олон дахин шалгана. Хэрэв цусан дахь креатининий хэмжээ хэвийн хэмжээний дээд хязгаарт байвал цусан дахь креатининий хэмжээг жилд дор хаяж 2-4 удаа хянана. Цусан дахь креатининий клиренсийг дангаар нь тодорхойлох нь ялангуяа настай өвчтөнд хангалтгүй. Шаардлагатай үед креатининий клиренс ба бөөрний үйл ажиллагааг үнэлэх бусад үзүүлэлтийг эмчилгээ эхлэхийн өмнө тодорхойлно. Ялангуяа бөөрний үйл ажиллагааны эмгэгийг дордуулж болзошгүй байдлын (хэрх өвчин ба артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэдэг эмүүдтэй хамт хэрэглэх) үед болгоомжтой хэрэглэнэ.
- Мөн элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө.
- Радио идэвхт шинжилгээний үед йоджуулсан рентген тодруулагч бодисыг судсанд тарих нь бөөрний цочмог дутагдалд хүргэж болно. Иймээс Метформин Денк 1000 бэлдмэлийн эмчилгээг уг шинжилгээнээс 2 өдрийн өмнө зогсоож дараа нь мөн 2 хоног хэрэглэхгүй бөгөөд зөвхөн бөөрний үйл ажиллагааг дахин шинжилсний дараа буюу хэвийн үед хэрэглэнэ.
- Метформин Денк 1000 бэлдмэлийн эмчилгээг eрөнхий унтуулгатай ба эпидураль мэдээгүйжүүлэлттэй мэс засал хийлгэхээс 2 өдрийн өмнө зогсоох бөгөөд хамгийн эртдээ мэс заслаас хойш 2 хоногийн дараа, эсвэл хооллож эхлэхэд, түүнчлэн бөөрний үйл ажиллагааг дахин шинжилсний дараа буюу хэвийн үед эргэж хэрэглэнэ.
- Хэрэв бактерийн болон вирусын халдвар (ханиад томуу, амьсгалын ба шээсний замын халдвар) илэрвэл эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.
- Метформин Денк 1000 бэлдмэлийн эмчилгээний үед хоногийн туршид нүүрс усны тогтмол тархалтыг найдвартай хангасан хоолны дэглэмийг үргэлжлүүлэн барина. Илүүдэл жинтэй өвчтөн эмчийн хяналтан дор илчлэг хязгаарласан хоолны дэглэм сахина.
- Архи их хэмжээгээр хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээ багасах (гипогликеми) буюу сүүний хүчлийн хүчилшил үүсэх эрсдэлтэй. Иймээс метформины гидрохлоридын эмчилгээний үед архинаас зайлсхийнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эм
Сүүний хүчил (Lactic acid)
Эмэгтэйчүүдийн халдвар ба үрэвслийн эсрэг, антисептик эм › Үтрээнд хэрэглэх органик хүчил
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Бөөрний цочмог гэмтэл/дутагдал (Acute kidney injury)
Хэвийн ажиллаж байсан бөөрний үйл ажиллагаа цочмог алдагдаж, шээсний ялгаралт багасч хорт бодисууд, илүүдэл шингэн биед хуримтлагдаж, амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа хямрах хамшинж.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Томуу (Influenza)
Хүйтний улиралд хүн амын дунд эргэлтэд орж өвчлүүлдэг вирусийн гаралтай халдварт өвчин бол томуу юм. Томууг томуугийн A, B, C гэсэн гурван хүрээний вирусууд үүсгэдэг. Томуугийн А хүрээний вирусууд янз бүр тийм ч учраас тэдгээрийг гемагглютинин (H) ба нейраминидаза (N) гэдэг хоёр төрлийн гадаргуугийн эсрэгтөрөгч дээр үндэслэн ангилдаг. Томууг үүсгэдэг вирусууд удамзүйн хувьд тогтворгүй буюу …
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.