Окскорил (Oxcoryl)
Oxford Laboratories PVT. Ltd
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх
Дээд үнэ
7000 ₮
ЭМД
4900 ₮
Төлөх
2100 ₮
Хэрэглэх заалт
Хэрэглэх заалт:
Гуурсан хоолойн багтраа, цочмог болон архаг явцтай бронхит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, атлектаз, эмфизем, уушигны хатгалгаа, хөхүүл ханиад, уушигны цочмог үрэвсэл /пневмония/, гуурсан хоолойн агчил үүсгэх бусад нөхцөл байдал.
Эсрэг заалт
Хориглох заалт:
Бэлдмэлийн найрлагад байгаа нэгдлүүдэд хэт мэдрэг байх, тахиаритми, миокардит, зүрхний гажиг, ээнэгшил алдагдсан чихрийн шижин, тиреотоксикоз, глауком, элэг, бөөрний дутагдал, ходоод дээрх гэдэсний сэдрэлийн үедээ байгаа шархлаа өвчин, жирэмсэн, хөхүүл үед.
Зүрхний дутагдалтай өвчтөн, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, ходоод дээрх гэдэсний шархлааны намжмал шатандаа байгаа үед болгоомжтой хэрэглэнэ.