Пурин, пиримидинүүд (Purines and pyrimidines)
ДНХ болон РНХ нь пурин (аденин, гуанин) ба пиримидин (цитозин, тимин, урацил) зэрэг азотот сууриудаас бүрдэх нуклеотидуудаар бүтээгддэг бөгөөд эдгээр суурь нь удамшлын мэдээллийг хадгалах үндсэн нэгж болдог. Пурин ба пиримидин нь зөвхөн ДНХ, РНХ-ийн бүрэлдэхүүн хэсэг байхаас гадна коэнзимуудын суурь бүтцэд оролцож, олон төрлийн энзимийн урвалд чухал үүрэгтэй оролцдог. Тэдгээрийн солилцооны өөрчлөлт нь төрөл бүрийн эмгэг үүсгэх шалтгаан болдог. Жишээлбэл, пурины солилцооны эмгэгүүд цусанд шээсний хүчил их хэмжээгээр хуримтлагдахад хүргэж, тулай өвчний шалтгаан болдог. Харин нуклеотидын нийлэгжилтийг саатуулагч эмүүдийг хавдрын эмчилгээнд ашигладаг. Жишээлбэл, рибонуклеотид редуктаз ферментийг дарангуйлагч нь ДНХ-ийн нийлэгжилтийг саатуулж, хурдацтай хуваагдаж буй хавдрын эсүүдийг ДНХ-ийн үндсэн бүтээгч нэгдлээр хангагдах боломжгүй болгодог.
Пурины нуклеотидууд нь аденин ба гуанин суурийг агуулдаг. Пурины нуклеотидууд шинээр нийлэгжих (de novo нийлэгжилт) эсвэл задарлын бүтээгдэхүүнээс дахин сэргээгдэх (Salvage pathway) боломжтой.
I. Пурины нуклеотидуудын De novo нийлэгжил
Пиримидиний метаболизм
Дезоксирибонуклеотидуудын нийлэгжил
Эмнэлзүйн хэрэглээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Нуклеотидууд, ДНХ ба РНХ (Nucleotides, DNA, and RNA)
Амьд биетийн удамшлын мэдээлэл нь нуклейн хүчил хэлбэрээр хадгалагддаг. Нуклейн хүчилд ДНХ (дезоксирибонуклейн хүчил) болон РНХ (рибонуклейн хүчил) хамаарна.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Эс (Cell)