Сандиммун неорал 50мг (Sandimmun Neoral 50mg)
Хэрэглэх заалт
Эрхтэн шилжүүлэн суулгах үеийн заалт:
- Тусгайлсан нэг эрхтэнийг шилжүүлэхэд:
- Ясны чөмөг шилжүүлэхэд:
- Шилжүүлсэн эрхтэний ховхролтоос сэргийлэх,
- “Эзэн биеийн эсрэг трансплантат” урвалын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд
Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоогүй заалт:
- Эндоген увеит:
- Уламжлалт эмчилгээ үр дүнгүй байгаа буюу тийм эмчилгээнд ноцтой гаж нөлөө үүссэн, хараагүй болох аюултай байгаа халдварын бус шалтгаантай идэвхтэй хэлбэрийн дунд ба хойд увеитийн эмчилгээнд,
- Олон дахин хурцадсан,үрэвсэл торлогийг хамарсан, Бехчетийн увеитийн эмчилгээнд.
- Нефротик синдром:
- Насанд хүрэгсэд ба хүүхдийн бөөрний түүдгэнцэрийн эмгэгшилээр нөхцөлдсөн, бага өөрчлөлтөт нефропати, голомтот ба сегментийн гломерулосклероз, мембраноз гломерулонефрит зэрэг стероид хамааралт ба стероид хамааралт бус нефротик синдром,
- Намжмалд оруулах ба намжмал байдалд тогтоон барихад,
- Стероид эмчилгээнд үр дүн өгч үүссэн намжилыг хадгалаад стероидыг хасах боломж олгохын тулд тус тус хэрэглэнэ.
- Ревматоид артрит:
- Идэвхтэй шатандаа байгаа хүнд хэлбэрийн ревматоид артритийн эмчилгээнд.
- Хайрст үлд:
- Стандарт эмчилгээ үр дүнгүй буюу хэрэглэх боломжгүй байгаа хүнд хэлбэрийн хайрст үлд.
- Атопик дерматит:
- Системийн эмчилгээ шаардлагатай байгаа хүнд хэлбэрийн атопик дерматит.
Эсрэг заалт
- Циклоспорин буюу бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн.