Ревматоид артрит (Rheumatoid arthritis)
Шалтгаан тодорхойгүй, аутоиммун, даамжрах явцтай архаг үрэвсэлт өвчин. Үеийг сонгомолоор гэмтээхээс гадна уушги, зүрх, бөөр, судас гэх мэт бусад эрхтэн тогтолцоог давшингуй гэмтээдэг. Оношийг ихэвчлэн гэмтсэн үеийн Рентген зураг Цусны шинжилгээ болон бодит үзлэгт тулгуурлан тавина. Эмчилгээ хийлгээгүй үед 20-30% нь 3 жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг.
Эмчилгээний гол зорилго нь өвчнийг намжмал байдалд оруулах, болон үений бүтцийн өөрчлөлтийг бууруулах, идэвхтэй үйл ажиллагааны болон амьдралын чанарыг сайжруулахад оршино.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол илүү түлхүү өвчилдөг.
- Тархалт 1%
- 35-55 Насны хооронд өвчин эхэлдэг
- Хүйсийн харьцаа ♀>♂ 3:1
- 70% РА-Өвчтөнүүдэд эерэг
- M05Ийлдэс-эерэг хэрлэгтөст артритSeropositive rheumatoid arthritis
Шалтгаан, Эмгэг жам
Эмнэл зүй
Ангилал
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Урьдчилан сэргийлэлт, Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)