АНУ-ын Филадельфи мужийн судлаачид ЭБВ-н эсрэг шинэ эмчилгээг судалж байна. Энэхүү вирусээр дэлхийн нийт хүн амын 90 % халдвар авсан байдаг ба нийт олон хавдрын шалтгаан болж байна. Туршилтын амьтан дээр хийсэн судалгаагаар ЭБВ нь чих хамар хоолойн хорт хавдрын голлох шалтгаан болдог гэдгийг харуулж байна.
ЭБВ нь барууны орнуудад өсвөр насныхны дунд халдварын мононуклеозын, Африкт буркет лимфомын мөн зүүн азын орнуудад чих хамар хоолойн хорт хавдрын шалтгаан болсоор байгаа ба зарим тодорхой бүлэг ходоодны хавдрын үүсэх явцад нөлөөлдгийг судлаачид үгүйсгээгүй байна.
Шинээр судалж буй эмчилгээ нь вирусийн үржлийг нь саатуулж энэхүү вирусээр үүсгэгдсэн хорт хавдрын эмчилгээнд тодорхой үр дүнг харуулна хэмээн судлаачид үзэж байна. ЭБВ эерэг илэрсэн хорт хавдрууд дээр ЭБВ-ын цөмийн антиген 1 тогтмол илэрдэг ба энэхүү хэсгийг дарангуйлснаар вирусийн тархалтыг зогсоох боломжтой ажээ.
Антиген рецепторыг дарангуйлагч буюу үйлчлэгч бодис нь халдварын тархалтыг зогсоодог ба Филадельфийн Вистар институтийн судлаачдын хулган дээр хийсэн туршилтаар хавдрын ургалтыг зогсоож байгаа нь батлагджээ. Туршилтын үр дүнг хими болон туяа эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүдтэй харьцуулахад илүү үр дүнтэй гарчээ.
Судлаач Лиебэрман орчин үеийн антинеопластик үйлчлэгч бодисууд болон хавдрын эсийн үржлийг дарангуйлагч эмчилгээнүүд (PARP-Inhibitor Olaparib эсвэл PI3K-Inhibitor Idelalisib) нь үр дүн муутай байгааг дурдаад энэхүү Эпштейн-Барр-Вирус цөмийн антиген дарангуйлагч нь ЭБВ-ээр үүсгэгдсэн өвчлөлд илүү тохиромжтой байгааг дурджээ. Цаашид клиник судалгаа шаардлагатай байгаа ч одоогоор хийгдэх нь эсэх нь тодорхойгүй байна.
© rme/aerzteblatt.de

Нүүрний анатомийн сургалтын шинэ чиг хандлага буюу 3D фотограмметр ба VR технологи.
Мэс заслын нарийн ур чадварыг эзэмшихэд анатоми бол хамгийн гол суурь мэдлэг байдаг. Гэвч бидний…

Шинэ эм хэрхэн бий болдог вэ?
Шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийн дүнд олон өвчин, эмгэгийн эмчилгээ хурдацтайгаар…

Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?
1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…
