
Үндсэн агуулга
Тосонд уусдаг статин нь HCC үүсэлтээс сэргийлдэг хавсарсан үйлдэлтэй байж болох юм. Учир нь липофилик статин хэрэглэсэн архаг гепатит В эсвэл С-тэй өвчтөнүүдэд элэгний эсийн хавдарт шилжих явц бага ажиглагджээ. Гэвч одоогоор бүрэн батлагдаагүй ба таамаг төдий байна.
Үндэслэл
Энэ талаар судалгааны ажил сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа ба өмнөх судалгаануудаас үзэхэд липофилик статин нь гидрофилик статиныг бодвол вирусийн эсрэг болон хавдрын эсрэг илүү үйлдэлтэй гэж гарчээ. Иймээс тосонд уусдаг статин нь усанд уусдаг статиныг бодвол HCC-д шилжих явцыг удаашруулах цаашлаад бүр зогсоох үйлдэлтэй байж болох юм.
Судалгааны арга зүй
Эрсдэлийг тооцоход нийт В эсвэл С гепатиттай 8300 орчим статин хэрэглэдэг бүлгийг (6554 өвчтөн липофилик буюу Atorvastatin, Simvastatin, Fluvastatin, Lovastatin уудаг; 1789 өвчтөн гидрофилик буюу Pravastatin, Rosuvastatin уудаг) статин уудаггүй архаг гепатиттай бүлэгтэй харьцуулсан.
Судалгааны үр дүн
- Липофилик буюу Atorvastatin, Simvastatin уудаг өвчтөнүүдийн дунд HCC-н тохиолдол 10 жилийн хугацаанд буурсан байсан (8.1% vs 3.3% буюу − 4.8%, aHR- adjusted hazard ratio 0.56 [CI, 0.41-ээс 0.79] ). Өөрөөр хэлбэл хавдар болох эрсдэл 44%-р мэдэгдэхүйц буурсан.
- Pravastatin, Rosuvastatin зэрэг гидрофилик статин уудаг өвчтөнүүдийн дунд хавдрын тохиолдол мэдэгдэхүйц буураагүй (8.0% -тай харьцуулахад 6.8%, aHR 0.95, CI 0.86 – 1.08).
- 10 жилийн хугацаанд статин хэрэглэдэг дээрх хоёр бүлгийн дунд нас баралтын түвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад буурсан байсан (липофилик статины хувьд 7% -тай харьцуулахад 15%, гидрофилик статины хувьд 16% -тай харьцуулахад 12%).
Эмнэлзүйн ач холбогдол
Кохорт судалгааны үр дүнгээс харахад липофилик статин нь архаг гепатитын үед HCC-с хамгаалах эмнэлзүйн өндөр ач холбогдолтой нь харагдаж байна. Гэсэн хэдий ч цаашид нэмэлт судалгаа шинжилгээ шаардлагатай байна.
Санхүүжилт: American College of Gastroenterology, Зарим судлаачид эмийн компаниудаас дэмжлэг авсан.
Эх сурвалж: Tracey G. Simon et al: Lipophilic Statins and Risk of Hepatocellular Carcinoma and Mortality in Patients with Chronic Viral Hepatitis: Results from A Nationwide Swedish Population; Annals of Internal Medicine, DOI: 10.7326/M18-2753.

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх
Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

Мэс заслын өрөөнд туслах нь
Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

Мэс заслын үеийн аюулгүй байдал
Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…