Нэвтрэх
  • Хүүхдийн Пиелонефритын үед нэг долоо хоногийн антибиотик эмчилгээ хангалттай

    Судалгаа, эрдэм шинжилгээ

    Хүүхдийн пиелонефритийн үед 7 хоног антибиотик эмчилгээ нь 11 хоногийн эмчилгээний үр дүнтэй харьцуулахад адил байжээ. Энэ нь Жонс Хопкинс их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн бөгөөд саяхан JAMA Network Open дээр нийтлэгдсэн байна.

    Пиелонефрит: Эмчилгээний үргэлжлэх хугацааны талаар хангалттай мэдээлэл одоогоор алга байна

    Пиелонефритын үед аль болох эрт антибиотик эмчилгээ эхлэх нь Urosepsis болохоос урьдчилан сэргийлэх гол эмчилгээний аргуудын нэг юм. Тиймээс удирдамжид зааснаар пиелонефритийг эрт үеийн антибиотик эмчилгээнд 7-14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа билээ.

    Гэсэн хэдий ч одоогоор эмчилгээний хамгийн тохиромжтой үргэлжлүүлэх хугацааны талаар илүү нарийвчилсан мэдээлэл судалгааны ажил алга байна.

    Тохиромжтой хугацааг тодорхойлох зорилгоор Жонс Хопкинс их сургуулийн анагаах ухааны сургуулийн Мириам Фокс хамтрагчидтайгаа пиелонефрит оношлогдсон 800 орчим хүүхдүүдэд (6 сар – 18 нас) эмнэлзүйн ретроспектив судалгааг үнэлжээ.

    Хүүхдүүдийн 2/3 нь удаан хугацаагаар буюу 10-с дээш хоног антибиотик эмчилгээ хийлгэсэн бол үлдсэн хэсэг нь богино хугацааны эмчилгээ хийлгэсэн (6 – 9 хоног). Судалгааны гол зорилго нь эмчилгээний үр дүнгүй байдлыг судлах байсан. Ингэхдээ яаралтай хүлээн авах тасагт давтан эмчилүүлэхээр ирсэн болон үндсэн антибиотик эмчилгээний үргэлжлэх хугацаа уртасгах шаардлагтай хүүхдүүдийн дунд судалгаа хийгджээ.

    Богино хугацааны эмчилгээ нь антибиотикт тэсвэртэй халдварыг бууруулна

    Судалгааны үр дүнгээс харахад 7-8 хоног антибиотик эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдэд эмчилгээ үр дүнгүй болох эрсдэл нь 11-12 хоног антибиотик эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдтэй харьцуулахад өндөр биш буюу ижил түвшинд байсан байна. Мөн эмчилгээний дараа антибиотикад тэсвэртэй халвдар болох давтамж 2 эмчилгээний үед ижил байжээ.

    Судлаачид пиелонефритын үед богино болон урт хугацааны антибиотик эмчилгээ нь ижил үр дүнтэй гэж үзэж байгаа ба ирээдүйд антибиотик тэсвэртэй шээсний замын халдварын эрсдлийг бууруулна хэмээн дүгнэжээ.

    Санхүүжилт: FDA

    Эх сурвалж: Fox MT, Amoah J, Hsu AJ, herzke CA, Gerber JS, Tamma PD: Comparative Effectiveness of Antibiotic Treatment Duration in Children With Pyelonephritis. JAMA Netw Open 2020 May 1;3(5):e203951. doi: 10.1001/jamanetworkopen.2020.3951.

    Хуваалцах

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл