Нэвтрэх
  • Мигреньтэй өвчтөнүүд Деменц болох эрсдэлтэй юу ?

    Судалгаа, эрдэм шинжилгээ
    Тойм

    Мигреньтэй хүмүүст Деменц үүсэх эрсдэл бага байгааг саяхны когорт судалгааны үр дүн харуулсан байна. Гэсэн хэдий ч Мигреньтэй хүмүүст цус харвах эрсдэл байгаа ба хяналтад байх ёстой гэж Deutsche Gesellschaft für Neurologie судалгаандаа онцолжээ.

    Тархинд цус харвах эрсдэл бага зэрэг нэмэгддэг

    Мигрений үеийн судасны өөрчлөлттэй холбоотой толгойн өвдөлт, тархинд цус харвах болон деменцтэй хэрхэн хамааралтай байж болох талаар удаан хугацаанд судлагдаж байгаа билээ. Ялангуяа мигрень-аура үед тархинд цус харвах эрсдэл бага зэрэг өндөр байсан ажээ. (эмэгтэйчүүдэд эрсдэл 2,1 дахин, эрэгтэйчүүдэд 1.4 дахин их).

    MRI цагаан бодисын өөрчлөлт ажиглагдсан

    ARIC („Atherosclerosis Risk in Communities“)-судалгааны үр дүнгээс харахад мигрений өгүүлэмжтэй өвчтөнүүдийн MRI шинжилгээнд цагаан бодисын өөрчлөлт, харвалттай төстэй голомт болон тархины эзлэхүүний өөрчлөлт ажиглагджээ. Энэхүү өөрчлөлтүүд нь Деменз үүсэхэд нөлөөлж болохуйц эрсдэлт хүчин зүйлүүд байж болох талаар Америкийн эрдэмтэд когорт судалгааны ажлаа танилцуулсан юм.

    Проспектив когорт судалгаа

    Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдээс International Headache Society-зөвлөмжийн дагуу мигрений асуумжийг авсан ба деменц, тархины цус харвалттай өвчтөнүүд хамрагдаагүй болно. Когнитив тест, нейропсихологийн үзлэг болон клиникт үндэслэн сэжигтэй тохиолдлуудаас Деменц оношийг баталсан бөгөөд нийт 12495 хүмүүс судалгаанд хамрагдсанаас 1397 Мигрень өвчтэй, насны хувьд 50-71 хооронд.

    Статистикийн хувьд хамааралгүй

    Нийт Деменц оношлогдсон өвчтөнүүдийн

    • 18,5% (1821/9955) нь мигрень оношлогдоогүй
    • 16,7% (233/1397) нь мигрень оношлогдсон
    • 15,8% (196/1243) нь мигрень бус толгой хүчтэй өвддөг гэсэн зовиуртай
    [br]Үүнээс үзэхэд мигрень ба деменц хоёрын хооронд статистик холбоо хамаарал байгаагүй байна (HR 1.04).

    Мөн судалгааны явцад үр дүнд нөлөөлж болохуйц нөхцөлүүдийг (Жишээ нь: Нас, хүйс, нийгмийн гарал, боловсролын төвшин, орлого, хорт зуршил, цусны даралт, БЖИ, Диабет, Холестерин болон титэм судасны өвчлөл) зэргийг шалгаж үзсэн байна. Ингээд статистикийн хувьд Мигрень, Деменц болон дээрх нөхцөлүүдийн хооронд ямар нэгэн хамаарал байхгүй гэсэн үр дүн гарчээ.

    Зөвлөмж

    Мигрень өвчтэй хүмүүст зарим тохиолдолд тархины эдийн өөрчлөлт ажиглагддаг ч деменц болох эрсдэл тун бага юм. Одоогийн байдлаар мигрень өвчтэй хүмүүст тохиолддог цагаан бодисын өөрчлөлт нь эмнэлзүйн ач холбогдолтой болохыг нотлох баримт байхгүй байна.

    Professor Dr. Hans-Christoph Diener (Essen) DGN

    Гэсэн хэдий ч мигреньтэй өвчтөнүүд, нэн ялангуяа мигрень-ауратай эмэгтэйчүүдэд цус харвах эрсдэл байгаа ба нэмэлт эрсдэлт хүчин зүйлүүд болох тамхи татах, дааврын эмчилгээ гэх зэргээс татгалзах мөн тогтмол хяналтад байх шаардлагатай гэж үзэж байна.

    Эх сурвалж: Deutsche Gesellschaft für Neurologie

    Kristen M. George et al.:  Migraine Headache and Risk of Dementia in the Atherosclerosis Risk in Communities Neurocognitive Study; Headache; DOI: 10.1111/head.13794

    Хуваалцах

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл