Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Нейробластома нь симпатик мэдрэлийн тогтолцооны хорт хавдар бөгөөд мэдрэлийн хавтангийн эсүүдээс үүсдэг. Энэ нь хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог гавлын гаднах хатуу хавдар бөгөөд нярайд тохиолддог хамгийн түгээмэл хорт хавдар юм.

    Гарал үүслээсээ хамааран хамааран нейробластома нь симпатик мэдрэлийн эд, түүн дотор бөөрний дээд булчирхай, симпатик гинж, параганглиа зэрэг аль ч эдэд тохиолдож болно. Эмнэлзүйн шинжүүд нь голчлон анхдагч хавдрын байршил, катехоламин ялгаруулж байгаа эсэх, үсэрхийлсэн эсэх зэргээс шалтгаална.

    Ихэнх тохиолдолд нейробластома нь хэвлийн хөндийд байрлах бөөрний дээд булчирхайгаас байдаг гаралтай бөгөөд хэвлийн голын шугамыг давсан тэмтрэгдэхүйц нягтрал хэлбэрээр илэрдэг. Катехоламины метаболитууд болох гомованилийн хүчил ба ваниллилманделины хүчлийг шээсний шинжилгээнд илрүүлэх нь оношилгоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.

    Эмчилгээ нь голчлон оношлогдох үеийн өвчтөний нас, эмнэлзүйн үе шат, MYCN онкогений олшролт зэргээс хамаарна. Өвчний тавилан нь өвчний явцаас хамаардаг бөгөөд эхэн үедээ маш сайн байдаг. Өвчин үсэрхийлсэн тохиолдолд ч аяндаа намжилт илрэх боломжтой байдаг.

    Нейробластома нь мэдрэлийн хавтангийн эсүүдээс гаралтай, катехоламиныг ялгаруудаг, ихэвчлэн бөөрний дээд булчирхай эсвэл симпатик зангилаанд байрладаг симпатик мэдрэлийн тогтолцооны үр хөврөлийн мэдрэл дотоод шүүрлийн хорт хавдар юм.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй

    Шалтгаан

    Ангилал

    Эмнэлзүй

    Үе шат

    Оношилгоо

    Эмгэг судлал

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Тавилан

    Хяналт

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374