Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Хоол боловсруулах замын цус алдалт нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсч болно. Энэ нь цустай бөөлжих, баас хар гарах, цустай баах зэрэг ил цус алдалт болон төмөр дутагдлын цус багадалттай холбоотой өвөрмөц бус шинж тэмдэг бүхий далд цус алдалт хэлбэрээр илэрдэг.
Хэрэв цус алдалт нь Трейцийн холбоосын дээр байрлавал хоол боловсруулах дээд замын цус алдалт харин цус алдалт Трейцийн холбоосын доор байрлавал хоол боловсруулах доод замын цус алдалт
гэж ангилдаг.
Хоол боловсруулах дээд замын ил цус алдалт нь ихэвчлэн цустай бөөлжих шинжээр илэрдэг бөгөөд цус алдалт идэвхтэй үргэлжилвэл цустай баах болон хар баас гарах шинжүүд илэрч болно. Хоол боловсруулах доод замын ил цус алдалт нь ихэвчлэн цустай баах шинжээр илэрдэг ба хэрэв цус алдалт нь нарийн гэдэс эсвэл бүдүүн гэдэсний проксимал хэсэсгт байвал баас хар гарах шинж илэрч болно.
Хоол боловсруулах замын ил цус алдалттай өвчтөнүүдийн эхний менежмент нь гемодинамикийг тогтворжуулах, цус алдалтын эх үүсвэрийг дурангийн аргаар тодорхойлох, хэрэв боломжтой бол ангиографи хийх, дараа нь цус алдалтыг хянах арга хэмжээ авах дээр чиглэгдэнэ. Сигмоидоскопи нь хорт хавдар, гэдэсний үрэвсэлт өвчний шинж тэмдэггүй, баасаар бага зэргийн цус гарах шинж илэрсэн залуу өвчтөнүүдэд тохиромжтой эхний шинжилгээний арга юм. Бүх өвчтөнүүдэд
үндсэн шалтгааныг тодорхойлж, эмчлэх шаардлагатай.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.