Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Флуцинар Н

    Pharmaceutical Company Jelfa SA
    Эмийн хэлбэр
    Тосон түрхлэг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    0.25мг/г+5мг/г-15г – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тосон түрхлэг | FT20220707DP08270
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Дараах нөхцөлд Флуцинар Н тосон түрхлэгийг хэрэглэхгүй:
    • Флуоцинолон ацетонид, глюкокортикостероидууд, неомицин сульфат, бусад аминогликозидын антибиотикууд эсвэл туслах бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэгэнд хэт мэдрэгшилтэй бол
    • вирус (салхин цэцэг) эсвэл арьсны мөөгөнцөрт халдварууд,
    • арьсны бактерийн халдварууд (сүрьеэ)
    • ягаан батга, нүүрний улаан батга
    • уруулын эргэн тойронд арьсны үрэвслийн үед (dermatitis perioralis)
    • урьдчилан сэргийлэх вакцины дараа
    • венийн өргөсөл, шархлаа, үрэвсэл
    • арьсны их талбай хамарсан гэмтэл, ялангуяа арьсны түлэгдэл
    • арьсны неоплазмууд
    • 2-с доош насны хүүхдэд
    • живхний тууралт
    • Онцгой анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
    • Хэрэв Флуцинар Н тосон түрхлэгийг хэрэглэсний дараа арьс цочрох, харшлын шинж тэмдэг илэрвэл эмийг даруй зогсоох хэрэгтэй.
    • Бэлдмэлийг тасралтгүй 2 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэж болохгүй.
    • Кортикостероидууд нь арьсаар дамжин шингэдэг тул эмийг арьсны өргөн хэсэгт удаан хугацаагаар хэрэглэх үед кортикостероидуудад хамаарах системийн гаж нөлөөний давтамж нэмэгдэж, хавдар, цусны даралт ихсэх, гипергликеми, дархлаа буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс эмийг өргөн талбайд хэрэглэх, эмийг удаан хугацаагаар эмчлэх, хүүхдэд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
    • Бөөрний дээд булчирхайг AКТД-ээр өдөөсний дараа цусан дахь кортизолын түвшинг шалгаж, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг үе үе хянах хэрэгтэй.
    • Хэрэв эмийг хэрэглэж байгаа газарт халдварын шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоож, нянгийн эсрэг зохих эмчилгээг хийнэ.
    • Эмийн бүтээгдэхүүнийг нүд, салст бүрхэвч, шарханд хүргэхээс зайлсхий.
    • Глауком эсвэл катаракт үүсэх эрсдэлтэй тул нүдний эргэн тойронд эмийг хэрэглэхээс зайлсхий.
    • Хайрст үлдийн үед кортикостероидуудын хэсэг газрын хэрэглээ нь тэсвэрлэх чадвараас үүдэлтэй байдал дахин давтагдах, арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, ерөнхий идээт хайрст үлдийн эрсдэл үүсэлт тасалдлаас үүдэлтэй ерөнхий хорт нөлөө зэрэг олон шалтгааны улмаас аюултай байж болох тул хайрст үлдтэй өвчтөнүүд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ онцгой анхаарал хандуулах нь зүйтэй.
    • Нимгэн арьсанд кортикостероидын шингээлт нэмэгдэж, гаж нөлөө (телеангиэктази, арьсны дерматит) үүсэх эрсдэл нэмэгддэг тул зайлшгүй шаардлагатай үед л богино хугацаанд нүүрний арьс, суга, цавины хэсэгт хэрэглэнэ.
    • Арьсан доорх эд эсийн хатангиршил, ялангуяа өндөр настай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглээрэй.
    • Харааны эмгэг
    • Системийн болон хэсэг газарт кортикостероидын хэрэглээний үр дүнд харааны эмгэг үүсч болно. Хэрэв өвчтөнд хараа бүдгэрэх, харааны бусад эмгэг зэрэг шинж тэмдэг илэрвэл катаракт, глауком эсвэл кортикостероидуудын системийн болон хэсэг газарт хэрэглээний дараа мэдээлэгдсэн төвийн ийлдэс хориоретинопати (CSCR) зэрэг боломжит шалтгааныг тодорхойлохын тулд нүдний эмч рүү шилжүүлэх шаардлагатай.
    • Аминогликозидын антибиотикт зөрмөл харшил үүсч болно.
    • Неомицины ототоксик ба нефротоксик нөлөөгөөр эмийг арьсны том хэсэгт, гэмтсэн арьсанд эсвэл удаан хугацаагаар хэрэглэхэд бөөр, сонсголыг гэмтээж болно.
    • Бөөр, сонсголын бэрхшээлтэй өвчтөнүүдэд эмийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
    • Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд эмийн нефротоксик ба ототоксик нөлөө үзүүлэх эрсдэл өндөр байдаг.
    • Нефротоксик эсвэл ототоксик нөлөө бүхий бусад эмүүдтэй хамт хэрэглэвэл тэдгээрийн үр нөлөөг хүчжүүлнэ.
    • Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх нь неомицинд тэсвэртэй бактерийн омгийг үржилтийг дэмжих, неомицины харшил үүсгэдэг.
    • Бага насны хүүхэд
    • Неомицин болон эмийн стероид бүрэлдэхүүн хэсэг болох флуоцинолон ацетонидын системийн гаж нөлөө үүсэх эрсдэлтэй тул 2-оос дээш насны хүүхдэд онцгой болгоомжлон удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийнэ.
    • Хүүхдэд насанд хүрэгчдийнхээс илүү биеийн талбайн эзлэх хувь өндөр байдаг тул гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн холтослогийн үйл ажиллагааг дарангуйлж, кортикостероидын хүсээгүй үр нөлөө, түүний дотор өсөлт, хөгжлийн эмгэг үүсэх магадлал өндөр байдаг.
    • Уг эм нь пропилен гликол агуулсан тул арьсыг цочроож болно.
    • Ланолин агуулагддаг тул эм нь арьсны хэсэгчилсэн урвал (жишээ нь хавьтлын дерматит) үүсгэж болно.
    • 5 Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
    • Кортикостероидыг бусад эмтэй хослуулан хэрэглэхэд харилцан үйлчлэл тогтоогдоогүй байна. Өвчтөнд салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийхгүй байх, бусад вакцинжуулалт хийхгүй байх, ялангуяа эмийг удаан хугацаагаар хэрэглэх эсвэл арьсны том хэсэгт хэрэглэх үед дархлааны хариу урвал үүссэнээр зохих ёсоор өвчлөх эрсдэлтэй гэдгийг санах нь зүйтэй.
    • Флуцинар Н тосон түрхлэг нь дархлаа дарангуйлагчдын нөлөөг эрчимжүүлж, иммуностимуляторуудын нөлөөг сулруулж болно.
    • Энэ эмийг бөөр, сонсголын системд хортой нөлөө үзүүлдэг фуросемид, этакриний хүчил зэрэг эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй, учир нь эдгээр эмүүд нь цусан дахь аминогликозидын антибиотикийн концентрацийг ихэсгэснээр сонсгол гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
    • Үр тогтоолт, жирэмсэн, хөхүүл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494