Аутизмын хүрээнийн эмгэг (Autism spectrum disorder)
Давааням Хүрэлбаатар

Давааням Хүрэлбаатар

Сүүлийн шинэчлэл: 20231025

Аутизмын хүрээний эмгэг хүүхдийн сэтгэцийн хөгжлийн эрт үед буюу хүүхдийг нярай байх үеэс эхэлдэг. Уг эмгэгийг мэдрэлийн хөгжлийн эмгэг гэж үздэг бөгөөд туйлширмал зан үйл, явцуу хүсэл сонирхол, давтагдмал үйлдлүүдээр илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд тухайн хүний бага насанд буюу хүүхэд байх үед илэрч хүүхдийн нийгмийн оролцоо, сургалтын явцад нөлөөлдөг.[br] Гэхдээ зарим үед шинж тэмдэг нь хожуу буюу хүүхдийн нийгмийн хариуцлага нэмэгдэж хязгаартаа хүрэх үед илэрдэг. Аутизмын хүрээний эмгэг нь оюуны бэрхшээл хавсарсан, эсвэл хавсраагүй байж болно. Шинж тэмдэг нь хөгжлийн үе шат, нас, хүрээлэн буй орчин нөхцөл зэргээс хамааран харилцан адилгүй байна. Мөн өдөр тутмын амьдралд нь саад бэрхшээл учруулах хэмжээнд шинж тэмдэг хүчтэй илэрдэг, эсвэл шинж тэмдэг, зовиур нь хөнгөн, өдөр тутмын амьдралд бараг саадгүй оролцдог гэх зэргээр олон янз байдаг.[br] Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг. АХЭ-ийн дотор “сонгодог аутизм”, “өндөр чадвартай аутизм” “аспергерийн хам шинж” гэх зэргийн хэд хэдэн төрлийн аутизмын эмгэг багтдаг. Аль ч төрлийн аутизмтай хүнд дараах гурван бэрхшээл заавал байдаг. Үүнд: 1. Хэл яриа ба харилцааны бэрхшээл 2. нийгмийн харилцааны бэрхшээл 3. Туйлширмал ба баригдмал сэтгэлгээний бэрхшээл Зөвхөн нэг нь эсвэл хоёр нь байвал гэхээсээ илүүтэй энэхүү гурван шинж тэмдэг заавал байх ба аль нь илүү тод илэрч буйгаар тодорхойлогдоно.

Аутизмын хүрээний эмгэгггдийн шалтгаан нь ярвиг төвөгтэй бөгөөд олон хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг хэдий ч дараах хүчин зүйлсийг голчлон нөлөөлдөг гэж үздэг:

  • Генетик
    • Хүчтэй суурь хандлага
    • маш олон ген аутизмтэй холбоотой болох нь тогтоогдсон аутизм тусах магадлалыг нэмэгдүүлнэ
  • Байгаль орчны тодорхой нөхцөл аутизм үүсгэнэ гэсэн нотолгоо одоог хүртэл байхгүй
    • аутизм тусах магадлалыг ихэсгэнэ
Судалгаагаар Гахайн хавдар, Улаанбурхан, Улаануудын (MMR) 3 цент вакцин болон аутизм хоорондоо холбоогүй болохыг тогтоосон.

Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

Ойролцоо сэдвүүд:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Play Video

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.