Дэд гарчиг
Зүрх зогсох, зүрх-уушгины сэхээн амьдруулалт (Cardiac arrest and cardiopulmonary resuscitation)
Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгЗүрх судасны өвчний хэлбэрүүд
Зүрх зогсох гэдэг нь зүрх гэнэт үр дүнтэй цус шахахаа больж, биеийн эд эрхтэнд очих цусны эргэлт зогсдог амь насанд нэн аюултай эмнэлзүйн нөхцөл юм. Тухайн хүн хариу үйлдэлгүй болох, хэвийн амьсгалахгүй байх эсвэл агональ амьсгалтай болох, эрүүл мэндийн мэргэжилтэн үзлэг хийхэд төвийн артерийн судасны лугшилт тэмтрэгдэхгүй байх нь энэ нөхцөлийн гол шинжид хамаарна.
Насанд хүрэгчдэд зүрх зогсоход ихэвчлэн зүрхний гаралтай эмгэг нөлөөлдөг . Гэхдээ амьсгалын хүнд дутагдал, их хэмжээний цус алдалт, хүнд гэмтэл, уушгины артерийн тромбоэмболизм, хордлого зэрэг зүрхний бус шалтгаан мөн зүрх зогсоход хүргэж болно.
Харин хүүхэд, нярайд зүрх зогсох нь ихэвчлэн амьсгалын дутагдал, гипоксеми, шок зэрэг эмгэг хүндэрсний үр дагавар байдаг. Иймээс хүүхэд, нярайд амилуулах тусламж үзүүлэхдээ насанд хүрэгчдийн алгоритмыг шууд хэрэглэхгүй бөгөөд нас, биеийн жин, эмгэг жамд нь тохирсон заавар мөрдөнө.
Зүрх-уушгины сэхээн амьдруулалт нь зүрх аяндаа цус шахаж эхлэх хүртэл цээж шахах, амьсгал дэмжих үйлдлийг хослуулан хийж, тархи болон бусад амин чухал эрхтэнд очих цусны эргэлт, хүчилтөрөгчийн хангамжийг түр хадгалах амь нас аврах ажилбар юм.
Зүрх зогссон хүний амьд үлдэх боломжийг нэмэгдүүлэхэд чанартай цээж шахах үйлдлийг нэн даруй эхлүүлэх, яаралтай тусламж дуудах, боломжтой нөхцөлд автомат гадны дефибрилляторыг эрт ашиглах нь онцгой ач холбогдолтой.
Амилуулах тусламж: Амилуулах тусламжийг аврагчийн мэдлэг, ур чадвар, тоног төхөөрөмжийн боломж, тухайн эмнэлзүйн нөхцөлөөс хамааран амилуулах суурь болон лавшруулсан тусламж гэж ангилна.
Амилуулах суурь тусламж: Basic Life Support,
- Амилуулах суурь тусламж нь энгийн иргэн, сургалтад хамрагдсан аврагч болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан үзүүлж болох анхан шатны амь нас аврах тусламж юм. Үүнд дараах үйлдэл орно.
Зүрх уушгины сэхээн амьдруулалт
Амилуулах суурь тусламж
Амилуулах лавшруулсан тусламж
Цохилт өгч засаж болох хэмнэлүүдийн яаралтай тусламжийн шалгах хуудас
Цохиулж болохооргүй хэмүүдийн яаралтай тусламжийн шалгах хуудас
Зүрх зогсолтын засах боломжтой шалтгаанууд
Зүрх-уушгины сэхээн амьдруулалтыг зогсоох шалгуур
Сэхээн амьдруулалтын дараах тусламж үйлчилгээ
Сэхээн амьдруулалтын дараах тусламжийн яаралтай удирдлагын шалгах хуудас
Зүрх уушгины сэхээн амьдруулалт ба зүрх зогсолтын хүндрэлүүд
Жирэмсний үеийн зүрх зогсолт
Хүүхэд, нярайн амилуулах суурь тусламж
Хүүхдийн амилуулах лавшруулсан тусламж
Эх сурвалж
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
BLS
Basic Life Support - Амьдралыг тэтгэх суурь тусламж; энгийн иргэд, аврагчид болон эрүүл мэндийн байгууллагын ажилчид үзүүлэх боломжтой анхан шатны арга хэмжээ.
