Дэд гарчиг
Ходоодны архаг үрэвсэл (Chronic gastritis)
Архаг гастрит нь аажим явцтай ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл, шалтгаанаас нь хамаарч А-хэлбэр, B-хэлбэр, С-хэлбэр гэж 3 хуваана. Оношийг гистологын шинжилгээний үндсэн дээр тодорхойлдог. Эмнэлзүйд ихэвчлэн аюулхай орчим өвдөх, цанхайх, ходоод гэдэсний бижийн шинж илрэх боловч ихэнх тохиолдолд шинж тэмдэг бүдэг байдаг. Хамгийн элбэг тохиолддог архаг ходоодны үрэвсэл нь Helicobacter pylori(HP)-р үүсгэгдсэн В-хэлбэрийн гастрит буюу ходоодны архаг үрэвсэл юм.
Ходоодны дурангаар биопси авах нь гол оношилгооны аргуудын нэг. Зарим тохиолдолд цусны дэлгэрэнгүй шинжилгээнд макроцитэр Анеми А-хэлбэрийн үед, ходоодны үрэвслийн шалтгаант архаг цус алдалтын үед микроцитик цус багадалт илрэх нь бий. Эмчилгээний хувьд шалтгааны эсрэг Антибиотик эмчилгээ, Ходоодны хүчил ялгаралтыг дарангуйлах(В,С-хэлбэрийн үед), Витамин В-12 нөхөх(А-хэлбэрийн үед) хийгддэг. Оношлогдоод зохих эмчилгээ хийгээгүй удсан тохиолдолд ходоодны шарх, хорт хавдар болон -Lymphom болох зэрэг хүндрэлүүд тохиолдож болно.
Өндөр хөгжилтэй орнуудын хөдөлмөрийн насны хүмүүсийн 50% орчим нь архаг гастриттай. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 30 орчим хувьд, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувь , ойролцоогоор дэлхийн хүн амын 50% нь H.Pylori-ийн халдвараар халдварлагдсан байна.
- А-Хэлбэр: Нийт архаг гастриттай өвчтөнүүдийн 5% орчим
- B-Хэлбэр: Нийт архаг гастриттай өвчтөнүүдийн 60% орчим
- Тархалт нь наслалтаас хамаарч өсдөг
- Монголд насанд хүрэгчдийн 69%
- Өсвөр насны хүмүүс 64%
- Ходоодны шархтай өвчтөнүүдийн дунд 65.7% H.Pylori тархалттай гэсэн судалгаа байдаг
- C-Хэлбэр: Нийт архаг гастриттай өвчтөнүүдийн 30% орчим
Шалтгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэл зүй
Оношилгоо
Эмгэг судлал
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.