Нэвтрэх
  • Мегалобласт цус багадалт (Megaloblastic Anemia)

    Гематологи

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Мегалобласт цус багадалт нь ДНХ-ийн нийлэгжилт алдагдах, эсийн хуваагдал тасалдсанаас үүдэлтэй гиперхром макроцитийн цус багадалт бөгөөд ихэвчлэн ясны чөмөгт мегалобластууд (эсвэл цусны түрхцэд мегалоцитууд) илэрдэг.

    Ясны чөмөгт ялгаран хөгжлийн бүх үе шатанд байгаа эритроид прекурсоруудын бөөм байх ёстой хэмжээнээсээ томорсон, бөөм/цитоплазмын хоорондын харьцаа алдагдсан байдаг. Үр дүнд нь бүрэн боловсорч дуусаагүй, үйл ажиллагаа хийх чадамжгүй, том хэмжээтэй эритроцитууд захын цусанд ордог. Мегалобласт цус багадалтын үед ядарч сульдах, арьс, нүдний салст бүрхэвч цайж цонхийх, толгой эргэх, нүд эрээлжлэх, амьсгалахад хүндрэлтэй болох, зүрхний цохилт олшрох зэрэг шинжүүд түгээмэл илэрдэг.

    Мегалобласт цус багадалт нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд – кобаламин (витамин В12) болон фолийн хүчлийн (витамин В9) дутагдал нь хамгийн түгээмэл хоёр шалтгаан юм. Витамин В12 нь мэдрэлийн эсийн миелинжилтийн нийлэгжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг тул энэ витамины дутагдлын үед мөн мэдрэлийн эмгэгүүд үүсдэг.

    Оношилгоог бодит үзлэг (эмнэлзүйн шинж тэмдгүүд), лабораторийн шинжилгээ, ясны чөмөгнөөс эдийн дээж (биопси) авч, микроскопоор шинжлэн хийнэ. Эрт оношилж, орлуулах эмчилгээ хийснээр бүрэн эдгэрэх боломжтой. Энэ төрлийн цус багадалт нь клиникт маш түгээмэл тохиолддог, ач холбогдол өндөр юм.

    Мегалобласт цус багадалт нь макроцитийн цус багадалт ангилалд хамаарагдана.

    • Мегалобластууд нь ясны чөмөгт үүсдэг, том хэмжээтэй, бүрэн боловсорч гүйцээгүй эритроцитийн прекурсорууд юм.
    • Энэ төрлийн цус багадалтын үед ялгаран хөгжлийн бүх үе шатанд байгаа прекурсоруудын бөөм байх ёстой хэмжээнээсээ томорсон, бөөм/цитоплазмын хоорондын харьцаа алдагдсан байдаг.
    • Захын цусанд эритроцитуудын хэмжээ томорсон, мөн гиперсегмент бүхий нейтрофилүүд харагдана.

    Зураг: Хэвийн цусны улаан эсийн нийлэгжилт болон мегалобласт цусны улаан эсийн нийлэгжилт 

    • Үр дүнд нь бүрэн боловсорч дуусаагүй, үйл ажиллагаа явуулах чадамжгүй, том хэмжээтэй эритроцитууд захын цусанд ордог. Ингээд хэвийн эритроцитийн тоо буурч, хүчилтөрөгчийг эд эсрүү хангалттай хэмжээгээр зөөвөрлөх чадамж буурснаар цус багадалт үүснэ.
    • Мегалобласт бус макроцитийн цус багадалтын үед ясны чөмөгт мегалобласт өөрчлөлт болон захын цусанд гиперсегмент бүхий нейтрофилүүд байдаггүй.

    Макроцитийн цус багадалтын тоймчилсон ангилал

    Витамин В12 (кобаламин) нь цусны улаан эс (эритроцит) үүсэх, мэдрэлийн эсийн миелинжилтийн нийлэгжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ витамины дутагдлын үед мегалобласт цус багадалт болон мэдрэлийн эмгэгүүд үүсдэг.

      • Эх сурвалж: амьтны гаралтай мах, сүү, сүүн бүтээгдэхүүн
      • Өдөр тутмын хэрэгцээ: 1-1.5μг
      • Шингээлт: Цутгалан гэдэс (Terminal ileum)
      • Хадгалалт: Элэг (Витамин B12 нь их хэмжээгээр нөөцлөгддөг тул хэдэн жилийн дараа шинж тэмдэг илэрдэг)
    Цагаан хоолтон болон веган хоолны дэглэмтэй хүмүүс витамин В12-аар баяжуулсан хоол хүнс хэрэглэх эсвэл витамин В12-г орлуулах хэрэгтэй. Түүнчлэн, Витамин В12-н түвшинг тогтмол шалгуулж байх шаардлагатай.
    • Витамин В9 (Фолат)
      • Идэвхтэй хэлбэр: Тетрагидрофолат
      • Фолийн хүчил нь ДНХ-ийн нийлэгжилт болон амин хүчлийн солилцоонд органик бүлгүүдийг (жишээлбэл, метил, формил) шилжүүлэхэд коэнзимийн үүрэг гүйцэтгэдэг 
      • Насанд хүрсэн хүний өдөрт авах хэмжээ- 300 мкг
      • Хүүхэдтэй болохыг төлөвлөж буй эмэгтэйчүүд, жирэмсэн болон хөхүүл ээжүүд- 400 мкг
      • Эх сурвалж: Навчит ногоон ногоо, жимс жимсгэнэ, элэг, баяжуулсан хоол хүнс (талх, гурил, үр тариа)
      • Шингээлт: jejunum-д
      • Хадгалалт: Элэг 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан
    Эмгэг жам
    Эмнэлзүй
    Оношилгоо
    Ялган Оношилгоо
    Эмчилгээ
    Урьдчилан сэргийлэлт
    Тавилан
    Өвчний код (ICD-10)
    Эх сурвалж

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл