Дэд гарчиг
Перикардит (Pericarditis)
Перикардит гэдэг нь үнхэлцэг хальсны үрэвсэл юм. Клиникт перикардитыг ихэвчлэн шалтгаан тодорхойгүй () гэж ангилдаг ч олон төрлийн шалтгаан байж болно. Үүнд, жишээлбэл, вирусийн халдвар болон зүрхний шигдээсийн дараах дархлааны хариу урвал зэрэг багтана. Хэрэв үрэвсэл нь зүрхний булчингийн ойролцоох давхаргад тархвал энэ нь миоперикардит гэж нэрлэнэ. Перикардитын хамгийн нийтлэг болоод онцлог шинж тэмдэг нь биеийн ачааллаас хамааралгүй илрэх цочмог, хатгуулсан цээжний өвдөлт юм. Чагналтаар үнхэлцгийн үрэлцэх чимээ (pericardial friction rub) сонстоно.
Оношилгоог эмнэлзүй, (тархмал ST сегмент өргөгдөл), мөн дүрс оношилгооны өөрчлөлтөөр баталж болно. Цочмог перикардит нь ихэвчлэн өөрөө аяндаа эдгэрдэг бөгөөд энэ тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийхэд болно. Гэвч биеийн хөдөлгөөнийг хязгаарлан амрах нь маш чухал. Эмчилгээнд ихэвчлэн стероид бус үрэвслийн эсрэг эм () болон өвдөлтийг намдаах, дахилтаас сэргийлэхэд ашигладаг.
Перикардитын ноцтой хүндрэлд перикардын тампонад (зүрх чихэгдэх) болон архаг шахагдсан перикардит (зүрхний хальсны хатуурч агших эмгэг) багтдаг. Эдгээр нь зүрхний дутагдлын ноцтой шинжүүдийг үүсгэж болзошгүй.
Перикардит 3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн үед үүнийг архаг перикардит гэж үздэг. Архаг перикардит нь шахагдсан (constructive) шүүдэст-шахагдсан перикардит (effusive-constrictive) гэсэн 2 янз байдаг. Шахагдсан перикардитын үед үнхэлцэг хальс нягтран зузаарч, хөшүүн болдог бөгөөд зүрх хүрээлэгдэж үнхэлцгийн хөндий байхгүй болж зүрхний агшилт, венийн буцалт буурдаг. Тухайн хүнд эмнэлзүйд даралт ихсэх, элэг хам шинж, псевдоцирроз, акроцианоз, нүүр хүзүү хавагнах, амьсгаадах, зүрхний цохилт олшрох, чагналтаар ховдолын даистолын дүүрэх үе гэнэт зогссоны улмаас перикардын өвөрмөц шуугиан илрэх зэрэг шинжүүд илэрнэ.
Шүүдэст-шахагдсан перикардитын үед үнхэлцэг хальсны хөндийд их хэмжээний шүүдэс хуримтлагддаг; энэ нь чихэгдсэн зүрх үүсгэхэд хүргэдэг. Үнхэлцэгт агуулагдах шингэнээс хамаарч өвчүүний араар хүнд оргих, амьсгаадах, ханиалгах, хоолой сөөх, хүнд үед зүрх судасны хүнд хямралаас артерийн даралт багасах, ухаан алдах, элэг томрох, асцит, хоолны дуршил буурах зэрэг шинжүүд гарна.
Вентерийн хам шинж –хэвлийн дээд хэсэг амьсгалд оролцохгүй. Эдлефийн хам шинж-өвчтөний байрлалыг өөрчлөхөд зүрхний хил өөрчлөгдөнө. Геркийн хам шинж-толгойг гэдийлгэхэд үрэлтийн шуугиан гарна. Пенийн хам шинж: уушги тэлэгдэж агаар ороход хэржигнүүр сонсогдоно. Аль ч тохиолдолд оношийг батлах зорилгоор дүрс оношилгоо хийх шаардлагатай. Архаг перикардитын үеийн эмчилгээ нь зүрхний дутагдлын эмчилгээ (жишээ нь: шээс хөөх эм), перикардиэктоми байдаг.
Ерөнхийдөө миокард болон перикардын үрэвсэлт өвчнүүдийг үрэвссэн хэсгийн тархалтыг хамааран ангилдаг. Перикардитыг үүнээс гадна үргэлжлэх хугацаагаар ангилна.
Үрэвссэн хэсгээр ангилах нь
Анагаахын нэр томъёо нь зарчмын хувьд миокард болон перикардын үрэвсэлт өвчнүүдийн олон хэлбэрийг хооронд нь ялган ангилах боломж олгодог. Гэсэн хэдий ч эдгээр нэршлийг анагаахын зохиол, судалгаанд ихэвчлэн ижил утгатай мэтээр хэрэглэсэн, андуурсан эсвэл тодорхойгүй байдлаар ашигласан тохиолдол цөөнгүй байдаг.
- Перикардит: Үнхэлцэг хальсны салангид үрэвсэл
- Миоперикардит: Үнхэлцэг хальсны анхдагч үрэвсэл бөгөөд зэрэгцээ зүрхний булчигийн давхаргыг хамарсан.
- Миокардит: Зүрхний булчингийн салангид үрэвсэл
- Перимиокардит: Зүрхний булчингийн анхдагч үрэвсэл бөгөөд зэрэгцээ үнхэлцэг хальсны давхаргыг хамарсан.
- : Зүрхний хананы бүх давхаргын үрэвсэл (эндокард, миокард, , перикард)
Хугацааны явцаар ангилах нь
- Цочмог перикардит: ≤ 4- 6 долоо хоног үргэлжилсэн.
- Персистент перикардит: > 4- 6 долоо хоног, боловч < 3 сар үргэлжилсэн.
- перикардит: Хамгийн багадаа 4–6 долоо хоног тэмдэггүй завсрын дараах дахин сэдрэх.
- Архаг перикардит: > 3 сар үргэлжилсэн.
- I01.0Хэрлэгийн гаралтай цочмог перикардитAcute rheumatic pericarditis
- I09.2Хэрлэгийн гаралтай архаг перикардитChronic rheumatic pericarditis
- I30.0Цочмог өвөрмөц бус анхдагч перикардитAcute nonspecific idiopathic pericarditis
- I30.1Халдварт перикардитInfective pericarditis
- I30.8Цочмог перикардитын бусад хэлбэрOther forms of acute pericarditis
- I30.9Цочмог перикардит, тодорхойгүйAcute pericarditis, unspecified
- I31.0Архаг наалдаст перикардитChronic adhesive pericarditis
- I31.1Архаг дарагдсан перикардитChronic constrictive pericarditis
- I31.2Өөр бүлэгт ангилаагүй үнхэлцгэнд цус хурахHaemopericardium, not elsewhere classified
- I31.3Үнхэлцэгний нэвчээс (үрэвслийн бус)Pericardial effusion (noninflammatory)
- I31.8Үнхэлцэгний бусад тодорхой өвчинOther specified diseases of pericardium
- I31.9Үнхэлцэгний өвчин, тодорхойгүйDisease of pericardium, unspecified
- I32.0Өөр бүлэгт ангилсан бактерт өвчний үеийн перикардитPericarditis in bacterial diseases classified elsewhere
- I32.1Өөр бүлэгт ангилсан бусад халдварт ба шимэгчит өвчний үеийн перикардитPericarditis in other infectious and parasitic diseases classified elsewhere
- I32.8Өөр бүлэгт ангилсан бусад өвчний үеийн перикардитPericarditis in other diseases classified elsewhere
Тархвар зүй
Шалтгаан
Явцын болон өвөрмөц хэлбэрүүд
Эмнэлзүй
Оношилгоо
→ Дүрс оношилгоо
→ Инвасив оношилгоо
→ Европын зүрхний нийгэмлэгийн оношилгооны шалгуур
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Хяналт
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Идиопатик
Шалтгаан нь тодорхойгүй (өвчин, эмгэгийн тухайд).
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний өвдөлт (Chest pain)
Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.
NSAIDs
Non-steroidal anti-inflammatory drugs (стероид бус үрэвслийн эсрэг эмүүд) - Үрэвсэл, өвдөлт, халууныг бууруулах үйлдэлтэй, стероид бус бүтэцтэй эмийн бүлэг.
Эм
Колхицин (Colchicine)
Тулайн эсрэг эм › Шээсний хүчлийн солилцоонд нөлөөлдөггүй тулайн эсрэг бэлдмэл
Сорви
Cicatrix (сорви) - Арьсны эдийн гэмтэл, дефектийг холбогч эд нөхөж эдгэрснийг сорви гэнэ. Сорвин дээр фиброзон эд хэт их хуримтлагдан эрүүл арьсны түвшнээс дээш өргөгдвөл келоид сорви гэж нэрлэнэ.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Спленомегали
Дэлүү томрохыг спленомегали гэнэ. Дэлүүний дундаж хэмжээ ойролцоогоор 160 гр, 11×7×4 см бөгөөд томролтыг хэвлийн эхогоор тодорхойлно.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Mиокардит (Myocarditis)
Миокард (зүрхний булчин)-ийн үрэвсэлт эмгэгийг миокардит гэнэ. Голдуу залуу насанд тохиолддог ба залуучууд дунд тохиолддог гэнэтийн үхлийн шалтгааны ойролцоогоор 10% -ийг эзэлдэг.
Pancarditis
Зүрхний бүх давхаргыг (эндокард, миокард, перикард) хамарсан үрэвсэл.
Эпикард
Зүрхний үнхэлцэг хальсны гялтангийн эрхтнээ хучсан хэсэг нь юм. Энэ нь тунгалаг цайвар өнгөтэй, ердийн серозон бүрхүүл юм.
Рецидив
Өвчин анх бүрэн эдгэрсний дараа дахин шинээр үүсэхийг рецидив буюу өвчний дахилт гэнэ (жишээ нь хавдар эдгэрээд хэдэн жилийн дараа ижил хавдраар дахин өвдөх).