Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог. Анхдагч халдвар нь агаар дуслын замаар буюу халдвартай хүний ханиаж найтаасан аэрозоль, дуслаар дамжин халдварлана, ихэвчлэн шинж тэмдэггүй.
M. tuberculosis-ийн халдвар нь төрөлхийн болон эсийн дархлааны хариу урвалаас шалтгаалан унтаа байдалд байна. Дархлаа сулрах үед өвчний үүсгэгч идэвхжиж идэвхитэй хэлбэрийн сүрьеэд шилжиж болно. Сүрьеэгийн идэвхитэй халдварын үед халуурах, шөнө хөлрөх, уламжлалт антибиотик эмчилгээ үр дүнгүй байх, ханиалгах (цустай эсвэл цусгүй) шинж тэмдэг илэрдэг. Идэвхитэй халдварын үед үүсгэгч цусны эргэлтээр дамжин бусад эрхтэнд халдварлаж уушгины бус сүрьеэг үүсгэж болно.
Уушгины бус сүрьеэ маш ховор тохиолддог, ихэвчлэн дархлаа маш их суларсан эсвэл дархлааг дарангуйлж буй хүмүүст тохиолддог. Идэвхитэй сүрьеэгийн халдвар гэж таамаглаж буй үед M. tuberculosis-г цэрэнд илрүүлэх микроскопын шинжилгээ, өсгөвөрлөх эсвэл полимеразын гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ болон цээжний рентген зураг авах шаардлагатай. M. tuberculosis маш удаан өсөж үрждэг, эсийн хананд эмийн бодис нэвтрэх боломж хомс нөгөө талаас макрофаг дотор ордог зэргээс шалтгаалан маш урт хугацааны эмчилгээ хийгддэг. Стандарт эмчилгээнд хоёр сарын турш рифампин, изониазид, этамбутол болон пиразинамид уулгасны дараагаас үргэлжлүүлэн дөрвөн сарын турш рифампин, изониазид зэргийг хавсран уулгадаг.
Далд хэлбэрийн сүрьеэг сэжиглэж байгаа тохиолдолд тухайн хүнд туберкулины арьсны сорил эсвэл IGRA хийж зохих эмчилгээг хийнэ.
Сүрьеэгийн хэлбэр | |||
Онцлог шинж | Анхдагч сүрьеэ (анхдагч халдвар) | Дахин идэвхижсэн сүрьеэ (хоёрдогч халдвар) | |
Сүрьеэгийн далд халдвар | Анхдагч идэвхитэй сүрьеэ | ||
Тодорхойлолт |
|
|
|
Ялгаа |
|
|
|
Оношилгоо |
|
|
|
Эмчилгээ |
|
|
Идэвхитэй сүрьеэ
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.