Дэд гарчиг
Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог. Анхдагч халдвар нь агаар дуслын замаар буюу халдвартай хүний ханиаж найтаасан аэрозоль, дуслаар дамжин халдварлана, ихэвчлэн шинж тэмдэггүй.
M. tuberculosis-ийн халдвар нь төрөлхийн болон эсийн дархлааны хариу урвалаас шалтгаалан байдалд байна. Дархлаа сулрах үед өвчний үүсгэгч идэвхжиж идэвхитэй хэлбэрийн сүрьеэд шилжиж болно. Сүрьеэгийн идэвхитэй халдварын үед халуурах, шөнө хөлрөх, уламжлалт антибиотик эмчилгээ үр дүнгүй байх, ханиалгах (цустай эсвэл цусгүй) шинж тэмдэг илэрдэг. Идэвхитэй халдварын үед үүсгэгч цусны эргэлтээр дамжин бусад эрхтэнд халдварлаж уушгины бус сүрьеэг үүсгэж болно.
Уушгины бус сүрьеэ маш ховор тохиолддог, ихэвчлэн дархлаа маш их суларсан эсвэл дархлааг дарангуйлж буй хүмүүст тохиолддог. Идэвхитэй сүрьеэгийн халдвар гэж таамаглаж буй үед M. tuberculosis-г цэрэнд илрүүлэх микроскопын шинжилгээ, өсгөвөрлөх эсвэл полимеразын гинжин урвал ()-ын шинжилгээ болон цээжний рентген зураг авах шаардлагатай. M. tuberculosis маш удаан өсөж үрждэг, эсийн хананд эмийн бодис нэвтрэх боломж хомс нөгөө талаас макрофаг дотор ордог зэргээс шалтгаалан маш урт хугацааны эмчилгээ хийгддэг. Стандарт эмчилгээнд хоёр сарын турш рифампин, , болон уулгасны дараагаас үргэлжлүүлэн дөрвөн сарын турш рифампин, изониазид зэргийг хавсран уулгадаг.
Эпидемиологи
Этиологи
Эмгэг физиологи
Эмнэлзүйн шинж тэмдэг
Ялган оношилгоо
Сүрьеэгийн далд халдвар
Микобактерийн эсрэг эмүүд
Эмчилгээ
Уушгины бус сүрьеэ
Эмгэг судлал
Хүндрэлүүд
Урьдчилан сэргийлэлт
Жирэмсэнтэй хавсармал сүрьеэ өвчний менежмент
Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн боловсрол
Эх сурвалж
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.