Organic, including symptomatic, mental disorders
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт тархины өвчин, гэмтэл буюу тархины үйл ажиллагааны хямралыг үүсгэж буй бусад эмгэг бүхий ерөнхий шалтгааны үндсэн дээр ангилсан сэтгэцийн бүлэг эмгэг багтана. Үйл ажиллагааны хямрал нь анхдах (өөрөөр хэлбэл, тархинд шууд буюу сонгомолоор нөлөөлдөг өвчин, гэмтлүүд) аль эсвэл хоёрдох (өөрөөр хэлбэл бие махбодын олон эрхтэн, тогтолцооны зэрэгцээ тархинд нөлөөлдөг өвчин эмгэг) байж болно.
F00-F03 бүлэгт хамаарах тэнэгрэл нь ихэвчлэн архаг буюу даамжрах явцтай сэтгэцийн өвчний шалтгаант хамшинж бөгөөд түүний бүтцэд ой, сэтгэхүй, баримжаалал, ойлголт, тоо бодох, сурах чадамж, хэл яриа, бодомж зэрэг тархины бор гадрын олон үйлийн хямрал багтана. Энэ үед ухамсарт ухаан балартахгүй. Танин мэдэх үйл муудахыг дагалдан сэтгэлийн хөдөлгөөнөө цагдах чадвар, нийгмийн дотор биеэ авч явах байдал ч доройтно. Энэ хамшинж нь Альцхаймерын өвчин, тархины судасны өвчин, ба тархинд анхдахаар буюу хоёрдохоор нөлөөлдөг бусад эмгэгийн үед гарна. Хэрэв суурь өвчнийг тодотгохыг хүсвэл нэмэлт код ашиглана.
Хамаарна (Includes)
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Өвөрмөц шалтгаангүй тархины органик хамшинж бөгөөд энэ үед ухамсарт ухаан, анхаарал, хүртэхүй, сэтгэхүй, ой, сэтгэц-хөдөлгөөний зан төрх, сэтгэлийн хөдөлгөөн, нойр, сэрүүн байдлын хэм бүгд нэгэн зэрэг хямардаг. Дэмийрлийн явц нь хувьсамтгай, түүний хүнд хөнгөний зэрэг нь янз бүр байна.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код