Organic, including symptomatic, mental disorders
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт тархины өвчин, гэмтэл буюу тархины үйл ажиллагааны хямралыг үүсгэж буй бусад эмгэг бүхий ерөнхий шалтгааны үндсэн дээр ангилсан сэтгэцийн бүлэг эмгэг багтана. Үйл ажиллагааны хямрал нь анхдах (өөрөөр хэлбэл, тархинд шууд буюу сонгомолоор нөлөөлдөг өвчин, гэмтлүүд) аль эсвэл хоёрдох (өөрөөр хэлбэл бие махбодын олон эрхтэн, тогтолцооны зэрэгцээ тархинд нөлөөлдөг өвчин эмгэг) байж болно.
F00-F03 бүлэгт хамаарах тэнэгрэл нь ихэвчлэн архаг буюу даамжрах явцтай сэтгэцийн өвчний шалтгаант хамшинж бөгөөд түүний бүтцэд ой, сэтгэхүй, баримжаалал, ойлголт, тоо бодох, сурах чадамж, хэл яриа, бодомж зэрэг тархины бор гадрын олон үйлийн хямрал багтана. Энэ үед ухамсарт ухаан балартахгүй. Танин мэдэх үйл муудахыг дагалдан сэтгэлийн хөдөлгөөнөө цагдах чадвар, нийгмийн дотор биеэ авч явах байдал ч доройтно. Энэ хамшинж нь Альцхаймерын өвчин, тархины судасны өвчин, ба тархинд анхдахаар буюу хоёрдохоор нөлөөлдөг бусад эмгэгийн үед гарна. Хэрэв суурь өвчнийг тодотгохыг хүсвэл нэмэлт код ашиглана.
Хамаарна (Includes)
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Шинэ юмыг сурах чадвар суларч, орон зайн баримжаа алдагдахын сацуу шууд санах ой хэвээр байх хэдий ч түр зуурын ба удаан хугацааны үлэмж сулрах байдлаар илэрдэг хамшинж. Энэ хамшинжийн содон онцлог нь зохиомол дурсамж юм. Харин хүртэхүй, оюун ухаан зэрэг бусад танин мэдэх ажиллагаа ихэвчлэн бүрэн бүтэн хэвээр байдаг. Хамшинжийн тавилан нь учирсан гэмтлээс шалтгаална.
ICD-11-тэй харгалзах код