Neurocognitive disorders
Мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь хөгжлийн бус, харин олдмол шинжтэй, танин мэдэхүйн үйл ажиллагааны анхдагч эмнэлзүйн дутагдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл, мэдрэл-танин мэдэхүйн эмгэгт төрөхөөс эхлэн байдаг буюу ихэвчлэн хөгжлийн үед үүсдэг танин мэдэхүйн үйл ажиллагааны дутагдлаар илэрдэг эмгэгүүд хамаарахгүй бөгөөд эдгээрийг мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилна. Харин мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь өмнө нь хүрсэн үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Танин мэдэхүйн дутагдал сэтгэцийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) илэрдэг боловч зөвхөн гол шинж нь танин мэдэхүйн шинжтэй эмгэгүүдийг мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн бүлэгт оруулна. Мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн суурь эмгэг судлал ба шалтгааныг тогтоох боломжтой тохиолдолд тогтоосон шалтгааныг тусад нь ангилна.
Тодорхойлолт
Ойгүйдлийн эмгэг нь танин мэдэхүйн бусад мэдэгдэхүйц алдагдалгүйгээр, тухайн насанд ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад ой санамжийн тод алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Энэ нь шинэ мэдээллийг олж авах, сурах ба/буюу хадгалах чадварын дутагдлаар илэрдэг бөгөөд ухаан санааны хямрал, сэтгэцийн төлөвийн өөрчлөлт буюу дэмийрэлгүйгээр өмнө нь сурсан мэдээллийг санах чадваргүй байх зэрэг хамаарч болно. Ихэвчлэн ойрын үеийн ой санамж холын үеийн ой санамжаас илүү алдагддаг бөгөөд хязгаарлагдмал хэмжээний мэдээллийг шууд санах чадвар ихэвчлэн харьцангуй хадгалагдсан байна. Ой санамжийн алдагдал нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд мэдэгдэхүйц алдагдал үүсгэхүйц хүнд байна. Энэ нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Amnestic disorder is characterised by prominent memory impairment relative to expectations for age and general premorbid level of cognitive functioning, which represents a decline from the individual’s previous level of functioning, in the absence of other significant cognitive impairment. It is manifested by a deficit in acquiring, learning, and/or retaining new information, and may include the inability to recall previously learned information, without disturbance of consciousness, altered mental status, or delirium. Recent memory is typically more disturbed than remote memory, and the ability to immediately recall a limited amount of information is usually relatively preserved. The memory impairment is severe enough to result in significant impairment in personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning. It is presumed to be attributable to an underlying acquired disease of the nervous system, a trauma, an infection or other disease process affecting the brain, to use of specific substances or medications, nutritional deficiency or exposure to toxins, or the etiology may be undetermined. The impairment is not due to current substance intoxication or withdrawal.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Ойгүйдлийн эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлага хангагдсан. Өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн ой санамжийн шинж тэмдгийг сэтгэцийн, зан төрхийн ба мэдрэлийн хөгжлийн эмгэгт ангилагдаагүй эрүүл мэндийн байдлын шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзнэ. Шинж тэмдгийг дэмийрэл, тэнэгрэл, сэтгэцийн өөр эмгэг (жишээ нь, шизофрени буюу бусад анхдагч солиорох эмгэг, сэтгэл санааны эмгэг), эсвэл үгүйлэх үеийн нөлөөг оролцуулан эм буюу бодисын нөлөөгөөр илүү сайн тайлбарлах боломжгүй. Шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байна. Шалтгаан болсон эрүүл мэндийн байдлыг тусад нь ангилна.
All definitional requirements for amnestic disorder are met. The memory symptoms are judged to be the direct pathophysiological consequence of a medical condition not classified under mental, behavioural and neurodevelopmental disorders, based on evidence from the history, physical examination, or laboratory findings. The symptoms are not better explained by Delirium, Dementia, another mental disorder (e.g., Schizophrenia or Other Primary Psychotic Disorder, a Mood Disorder) or the effects of a medication or substance, including withdrawal effects. The symptoms are sufficiently severe to be a specific focus of clinical attention. The identified etiological medical condition should be classified separately.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код