Neurocognitive disorders
Мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь хөгжлийн бус, харин олдмол шинжтэй, танин мэдэхүйн үйл ажиллагааны анхдагч эмнэлзүйн дутагдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл, мэдрэл-танин мэдэхүйн эмгэгт төрөхөөс эхлэн байдаг буюу ихэвчлэн хөгжлийн үед үүсдэг танин мэдэхүйн үйл ажиллагааны дутагдлаар илэрдэг эмгэгүүд хамаарахгүй бөгөөд эдгээрийг мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилна. Харин мэдрэл-танин мэдэхүйн эмгэг нь өмнө нь хүрсэн үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Танин мэдэхүйн дутагдал сэтгэцийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) илэрдэг боловч зөвхөн гол шинж нь танин мэдэхүйн шинжтэй эмгэгүүдийг мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн бүлэгт оруулна. Мэдрэл-танин мэдэхүйн эмгэгийн суурь эмгэг судлал ба шалтгааныг тогтоох боломжтой тохиолдолд тогтоосон шалтгааныг тусад нь ангилна.
Тодорхойлолт
Ойгүйдлийн эмгэг нь танин мэдэхүйн бусад мэдэгдэхүйц алдагдалгүйгээр, тухайн насанд ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад ой санамжийн тод алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Энэ нь шинэ мэдээллийг олж авах, сурах ба/буюу хадгалах чадварын дутагдлаар илэрдэг бөгөөд ухаан санааны хямрал, сэтгэцийн төлөвийн өөрчлөлт буюу дэмийрэлгүйгээр өмнө нь сурсан мэдээллийг санах чадваргүй байх зэрэг хамаарч болно. Ихэвчлэн ойрын үеийн ой санамж холын үеийн ой санамжаас илүү алдагддаг бөгөөд хязгаарлагдмал хэмжээний мэдээллийг шууд санах чадвар ихэвчлэн харьцангуй хадгалагдсан байна. Ой санамжийн алдагдал нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд мэдэгдэхүйц алдагдал үүсгэхүйц хүнд байна. Энэ нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Amnestic disorder is characterised by prominent memory impairment relative to expectations for age and general premorbid level of cognitive functioning, which represents a decline from the individual’s previous level of functioning, in the absence of other significant cognitive impairment. It is manifested by a deficit in acquiring, learning, and/or retaining new information, and may include the inability to recall previously learned information, without disturbance of consciousness, altered mental status, or delirium. Recent memory is typically more disturbed than remote memory, and the ability to immediately recall a limited amount of information is usually relatively preserved. The memory impairment is severe enough to result in significant impairment in personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning. It is presumed to be attributable to an underlying acquired disease of the nervous system, a trauma, an infection or other disease process affecting the brain, to use of specific substances or medications, nutritional deficiency or exposure to toxins, or the etiology may be undetermined. The impairment is not due to current substance intoxication or withdrawal.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код