Behavioural and emotional disorders with onset usually occurring in childhood and adolescence
Хамаарахгүй (Excludes)
Тэмдэглэл (Notes)
Энэ нь эрт (ихэвчлэн 5 хүртэлх насанд) эхэлж, оюуны төвлөрөл шаарддаг үйл ажиллагаанд хүчин чармайлт гаргахгүй, нэг ажлаа дуусгалгүй нөгөө рүү шилжих байдлаар илэрдэг эмгэг. Үүний зэрэгцээ эмх замбараагүй, санаа зоригт захирагдахгүй, хэт идэвхтэй болдог. Бусад хямрал мөн илэрч болно. Хэт идэвхжилийн эмгэгтэй хүүхэд ихэвчлэн хөнгөн хуумгай, дүрсхийсэн хөдөлгөөнтэй, золгүй явдалд өртөмтгий, сахилга бат муутай, бодлогогүй үйлдэл хийх хандлагатай, дэг журмыг зөрчиж байгаагаа ойлгодоггүй. Тэдний насанд хүрэгчидтэй харилцах харилцаа нь ихэвчлэн задгай, үл хүндэтгэсэн аястай байна. Тэд бусад хүүхэдтэй нийтэч бус, бусдаас тусгаарлагдмал байж болно. Танин мэдэх үйл ажиллагаа нь өөрчлөгдсөн, хөдөлгөөний ба хэл ярианы хөгжил саатах нь түгээмэл. Хоёрдогч хүндрэл нь сарних зан төрх ба өөрийгөө дорд үзэх явдал юм.
Дэд ангилал