Behavioural and emotional disorders with onset usually occurring in childhood and adolescence
Тэмдэглэл (Notes)
Зонхилох илрэл нь нүүрний булчин татваганах байдлаар илэрдэг хамшинж. Тик нь санаа зоригоос хамаарахгүй, хурдан, давталттай, хэмнэлгүй булчингийн хөдөлгөөн буюу дуу авиа байх ба гэв гэнэт тодорхой зорилгогүй үүсдэг. Тикийг хүчээр барьж чадахгүй боловч тодорхой хугацаагаар барьж болно. Тик нь стрессийн үед ихсэж, унтах үед арилна. Энгийн хөдөлгөөний тик нь нүдээ анивчих, хүзүүгээ мушгих, мөрөө хавчих, нүүрээ ярвайлгах зэрэг хөдөлгөөнөөр илэрнэ. Энгийн дуу авианы тик нь үе үе ханиалгах, санаа алдах, тургих, шүгэлдэх зэргээр илэрнэ. Нийлмэл хөдөлгөөний тик нь өөрийгөө цохих, дэвхцэх, нэг хөл дээрээ үсрэх зэрэг хөдөлгөөнөөр илэрнэ. Нийлмэл дуу авианы тик нь зарим үгийг давтан хэлэх, бүдүүлэг үг хэлэх (копролали) буюу өөрийн үг, авиаг давтан хэлэх (палилали) байдлаар илэрнэ.
Дэд ангилал