Movement disorders
Энэ нь үл захирагдах хөдөлгөөний эмгэгийн бүлэг юм.
Тодорхойлолт
Түр зуур дарж болох, ихэвчлэн тик хийх хүчтэй хүсэл түрүүлж илэрдэг богино, гэнэтийн, давтагдах хөдөлгөөн (хөдөлгөөний тик) буюу дуу авиа гаргах (дуу авианы буюу дууны тик) шинжээр илэрдэг эмгэг. Хүүхэд насанд эхэлдэг тикийн хамгийн түгээмэл шалтгаан нь Туреттийн хамшинж юм.
Disorders characterized by brief, sudden, repetitive movements (motor tics) or utterances (phonic or vocal tics) that are temporarily suppressible and are usually preceded by a strong urge to perform the tic. The most common cause of childhood-onset tics is Tourette Syndrome.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Анхдагч тик буюу тикийн эмгэг нь хөдөлгөөний ба/буюу дууны (дуу авианы) архаг тик илрэх шинжээр илэрнэ. Хөдөлгөөний ба дууны тикийг тус тус гэнэтийн, хурдан, хэмнэлгүй, дахилтат хөдөлгөөн буюу дуу авиа гаргах гэж тодорхойлдог. Оношлохын тулд тик тогтмол илрэхгүй байж болох ч дор хаяж нэг жилийн турш илэрсэн байх ёстой.
Primary tics or tic disorders are characterised by the presence of chronic motor and/or vocal (phonic) tics. Motor and vocal tics are defined as sudden, rapid, non-rhythmic, and recurrent movements or vocalizations, respectively. In order to be diagnosed, tics must have been present for at least one year, although they may not manifest consistently.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Тикийн аль нэг хэлбэр давамгайлан илэрдэг хамшинжүүд. Тик гэдэг нь гэнэт эхэлдэг, илэрхий зорилгогүй, өөрийн эрхгүй, хурдан, дахилтат, хэмнэлгүй хөдөлгөөн (ихэвчлэн хязгаарлагдмал бүлэг булчинг хамарсан) буюу дуу авиа гаргах үйлдэл юм. Тикийг ихэвчлэн тэсвэрлэх аргагүй мэт мэдэрдэг боловч ихэнхдээ янз бүрийн хугацаанд дарж болох бөгөөд стрессээр хүндэрч, нойрны үед арилдаг. Түгээмэл энгийн хөдөлгөөний тикт зөвхөн нүд ирмэх, хүзүүгээ огцом хөдөлгөх, мөрөө хавчих ба нүүрээ мушилзуулах хамаарна. Түгээмэл энгийн дууны тикт хоолой засах, хуцах, үнэрлэх ба исгэрэх хамаарна. Түгээмэл нийлмэл тикт өөрийгөө цохих, үсрэх ба дэвхцэх хамаарна. Түгээмэл нийлмэл дууны тикт тодорхой үгсийг давтах, заримдаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй (ихэвчлэн бохир) үг хэрэглэх (копролали) ба өөрийн гаргасан авиа буюу үгийг давтах (палилали) хамаарна.
Syndromes in which the predominant manifestation is some form of tic. A tic is an involuntary, rapid, recurrent, nonrhythmic motor movement (usually involving circumscribed muscle groups) or vocal production that is of sudden onset and that serves no apparent purpose. Tics tend to be experienced as irresistible but usually they can be suppressed for varying periods of time, are exacerbated by stress, and disappear during sleep. Common simple motor tics include only eye-blinking, neck-jerking, shoulder- shrugging, and facial grimacing. Common simple vocal tics include throat-clearing, barking, sniffing, and hissing. Common complex tics include hitting oneself, jumping, and hopping. Common complex vocal tics include the repetition of particular words, and sometimes the use of socially unacceptable (often obscene) words (coprolalia), and the repetition of one's own sounds or words (palilalia).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
ICD-10-тай харгалзах код