Sleep-related movement disorders
Нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүд нь нойр буюу унтаж эхлэхэд саад болдог харьцангуй энгийн, ихэвчлэн нэгэн хэвийн хөдөлгөөнөөр голчлон илэрнэ. Үл хамаарах тохиолдол нь хөл савчих хамшинж бөгөөд энэ нь голчлон сэрүүн үеийн мэдрэхүй-хөдөлгөөний мэдрэмж боловч бараг үргэлж нойрны үеийн мөчдийн үечлэлт хөдөлгөөнийг мөн хамардаг тул нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүдэд багтсан.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Мөчдийн үечлэлт хөдөлгөөний эмгэг нь нойрны үед илэрдэг, давтагдах (хүүхдэд > 5/цаг буюу насанд хүрэгчдэд > 15/цаг), маш нэгэн хэвийн мөчдийн хөдөлгөөний үечилсэн тохиолоор илэрдэг бөгөөд нойрны өөр анхдагч эмгэг буюу өөр шалтгаанаар тайлбарлагдахгүй, унтаж эхлэх буюу нойроо хадгалахад илэрхий бэрхшээлтэй байх, эсвэл ядрахтай хавсарна. Тодруулбал, мөчдийн үечлэлт хөдөлгөөн нь хөл савчих хамшинж, нарколепси буюу REM нойрны зан үйлийн эмгэгтэй холбоотой бол нойрны үеийн мөчдийн хөдөлгөөнийг эдгээр эмгэгийн хүлээгдэх хэсэг гэж үздэг тул мөчдийн үечлэлт хөдөлгөөний эмгэгийг тусад нь оношлох шаардлагагүй. Мөчдийн үечлэлт хөдөлгөөн доод мөчдөд хамгийн их илэрдэг боловч гарт ч илэрч болно. Эдгээр нь нойрноос давтан сэрэхтэй холбоотой байж болох бөгөөд энэ нь нойр тасалдахад хүргэнэ. Шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний алдагдалд (жишээ нь, нойр байнга тасалдсанаас) хүргэхүйц хүнд байдаг.
Тэмдэглэл: Эцсийн оношийг полисомнографийн бодит нотолгоонд үндэслэн тавина.
Periodic limb movement disorder is characterised by periodic episodes of repetitive (> 5/hour in children or > 15/hour in adults), highly stereotyped limb movements that occur during sleep, in conjunction with significant difficulties with sleep initiation or maintenance or fatigue that cannot be accounted for by another primary sleep disorder or other etiology. Specifically, when periodic limb movements are associated with Restless legs syndrome, narcolepsy or REM sleep behaviour disorder, a separate diagnosis of Periodic limb movement disorder is not warranted because the limb movements during sleep are considered an expected part of these disorders. Periodic limb movements occur most frequently in the lower extremities but may be seen in the arms as well. They may be associated with recurrent arousal from sleep, which gives rise to sleep disruption. The symptoms are sufficiently severe to result in significant distress or impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning (e.g., due to frequent disruptions in sleep.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography.
ICD-10-тай харгалзах код