Sleep-related movement disorders
Нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүд нь нойр буюу унтаж эхлэхэд саад болдог харьцангуй энгийн, ихэвчлэн нэгэн хэвийн хөдөлгөөнөөр голчлон илэрнэ. Үл хамаарах тохиолдол нь хөл савчих хамшинж бөгөөд энэ нь голчлон сэрүүн үеийн мэдрэхүй-хөдөлгөөний мэдрэмж боловч бараг үргэлж нойрны үеийн мөчдийн үечлэлт хөдөлгөөнийг мөн хамардаг тул нойртой холбоотой хөдөлгөөний эмгэгүүдэд багтсан.
Өөр хэсэгт ангилсан
Холбоотой контент
Тодорхойлолт
Унтаж эхлэх үеийн проприоспинал миоклонус нь сэрүүн байдлаас нойрт шилжих үед, харин ховор тохиолдолд шөнө сэрэх үед буюу өглөө сэрэхэд илэрдэг, тогтсон хэв маягтай их бие, ташаа ба өвдөгний гэнэтийн миоклонт татвалзалтаас бүрдэнэ. Татвалзалт нь голчлон нугаснаас мэдрэл авдаг булчинд үүсч, улмаар проприоспинал замд хэвшинжтэй байдгаар бага хурдтайгаар толгой талын ба сүүл талын булчин руу тархана. Хөдөлгөөн нь унтаж эхлэх буюу нойроо хадгалахад эмнэлзүйн ач холбогдолтой бэрхшээл үүсгэнэ.
Propriospinal myoclonus at sleep onset consists of sudden myoclonic jerks of the trunk, hips, and knees in a fixed pattern that occur during the transition from wakefulness to sleep and, more rarely, during nighttime awakenings or upon awakening in the morning. The jerks arise mainly in spinally innervated muscles and thereafter propagate to rostral and caudal muscles at a low speed, typical of propriospinal pathways. The movements result in clinically significant difficulty with sleep initiation or maintenance.
ICD-10-тай харгалзах код